Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ Анхны нарны цахилгаан станц 164 сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 19.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛЫН САНААЧЛАГААР ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЧӨЛӨӨЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗАВХАН АЙМАГТ БОЛЖ БАЙНА НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна.

11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн хойд хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн баруун, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 03-наас 2026 оны 11-р сарын 07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 03-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдаар, 04-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 05-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Булганы зүүн, Дорноговийн хойд, Дорнодын өмнөд сумдаар, 06-нд Баян-Өлгий, Ховдын баруун, Дорнодын зүүн сумдаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 03, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 16-21хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3-8хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна. 04-нд нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан