Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Хувийн хэвшлийнхэн буюу гадуурхагдагсад

Монголд хамгийн өндөр цалинг хэн авдаг вэ. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос мэдээлснээр хувийн хэвшилд ажиллагсад сард 5000, 10 мянган ам.долларын цалин авдаг хэмээж буй. Чихэнд чимэгтэй таатай мэдээлэл байгаа биз. Гэхдээ мэдээж, үүнийг цөөхөн хэдэн хүн л авдаг. Харин дундаж нь хэд бол. Энэ талаар тус холбооныхноос тодруулсан боловч судлаагүй гэлээ. Тэднийд ирсэн мэдээллээр зарим хувийн хэвшлийнхний цалин нэмэгдсэн бол заримынх нь хэвэндээ байгаа гэнэ. Үнэндээ тавдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж, дундаж цалин 600 мянган төгрөг болсон. Харин баялаг бүтээж буй хувийн хэвшлийнхний хувьд нэг ч төгрөг нэмэгдсэнгүй. Цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүр нэмэгдээд л байдаг. Үүний лайг хувийн хэвшлийнхэн өөрийн биеэр жинхэнэ мэдэрч байна. Учир нь, өдөрт 3000 төгрөгт л хооллодог байсан бол өнөөдөр эл мөнгөнд багтах хоол хоолны газрын цэсэнд харагдахаа больж. Бор зүрхээрээ ажиллаж буй хувийн хэвшлийнхэн цалингаа хоол, унааны мөнгөндөө арай хийж хүргэнэ. Ер нь, тэднийг гадуурхагдагсад хэмээн нэрийдэхэд нэг их буруудахгүй. Нэг илрэл нь хувийн хэвшилд ажиллагсдын дундаж цалин хэд байгааг судалдаг байгууллага гэж алга. Ажлын цагийг нь аваад үзвэл хөдөлмөрийн хуульдаа 17:00, 18:00 цаг хүртэл гэдэг ч үнэн хэрэгтээ ихэнх байгууллага 21:00, 22:00 цаг хүртэл ажилладаг. Харин төрийн албан хаагчид ажлын найман цагтаа л ажиллаад тардаг. Уг нь, баялаг бүтээж улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлж байгаа нь хувийн хэвшлийнхэн гэдэгт маргах хүн үгүй.
Гэтэл МҮЭХ-ны зүгээс төрийн албан хаагчид багш, эмч нарын цалинг ярихаас биш хувийн хэвшлийнхнийг зөнд нь орхисон. Та нар яагаад хувийн хэвшлийнхний цалинг нэмэгдүүлье гэж ярьдаггүй юм бэ гэхээр “Бид гишүүд дэмжигчдийнхээ цалинг эхлээд нэмнэ. Үүний дараа та нарын цалин хүссэн хүсээгүй нэмэгдэх ёстой хэмээн хошгируулна. Өмнөх жилүүдэд ингэж л хэлж байсан. Төрийн албан хаагчдын цалин үе шаттайгаар нэмэгдэж байсан ч, хувийн хэвшлийнхний цалин дагаад нэмэгдсэн нь юу л бол. Уг нь, хувийн хэвшлийнхэнд цалингаа нэмүүлэх хүсэл бий. Харамсалтай нь, төрөөс янз бүрийн татвар хураамж авч дарамтална. Үүний хажуугаар цахилгаан, дулааны мөнгө гээд л олсон хэдэн төгрөг нь урсч өгнө. Ер нь, төрөөс нэг удаа ч болов хувийн хэвшлийнхэнд зориулсан хууль журам баталж байв уу. Баталсан хэд нь дандаа ингэвэл тэгж торгоно, ингэж үйл ажиллагааг нь зогсооно гэх хуулийн заалт бий. Угтаа, төр, хувийн хэвшлийнхэнд дэмжлэг болдоггүй юм аа гэхэд бизнес хийх орчныг нь бүрдүүлж өгмөөрсөн. Тэгвэл энэ салбарынхан аяндаа өргөжөөд л явчихна даа.

0 Сэтгэгдэл