Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ
Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна
“Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Орос улсын үндсийг Бат хааны “Алтан Орд” тавьсан уу


Энэ сарын 12-нд Оросын “Эхо Москвы” радио станцын шууд нэвтрүүлгээр сэтгүүлч Владимир Кара-Мурза “Алтан Орд” улсын тухай асуудал хөндөж, эндээ улс төрч, улс төр судлаач, зохиолчдыг оролцуулсан байна.
Сэтгүүлч В.Кара-Мурза: Алтан ордын улс байгаагүй бол Орос гэж байхгүй байх байсан гэдэг яриаг та хүлээн зөвшөөрөх үү гэдэг сэдвээр бид ярилцана.
Энэ долоо хоногт Оросын лалын шашны оюун санааны төвд Алтан ордын тухай сөрөг талаас нь хандахаас татгалзахыг уриаллаа. Тэд Москвагийн өдрийг тэмдэглэхийн өмнө ингэж хэлж байна. “Алтан ордын улс байгаагүй бол Москвагийн хаанчлал, ер нь бүхэл орос, оросын төрийн тогтолцоо, удирдлагын тоггтолцоо гэж бий болохгүй байсан” гэж Оросын лалын оюун санааны удирдлагын тэргүүний нэгдүгээр орлогч Дамир Мухатдинов хэлж байна. Түүнийхээр бол Москва нь Алтан ордын үеэс л хүчирхэгжиж гол төв болж эхэлсэн байна. Москвагийн өдрөөр Улаан талбайд оросын түүхийг харуулсан театрчилсан тоглолт үзүүлбэр болно. Үзэгчид Петровын эрин, 1812 оны дайн, Аугаа их Эх орны дайн гээд түүхийг харуулсан үзүүлбэр үзнэ. Татар-монголын довтолгооны үеийг славянчууд тусгаар тогтнолын төлөө тулалдсан тэмцэл мэтээр үзүүлэх юм байна.
Чингис хааны удмынхантай санал зөрөлддөг нэгэн бол улс төр судлаач Сергей Марков. Түүний үгийг сонсъё.

Улс төр судлаач Сергей Марков: Би наад санааг чинь дэмждэг хүн. Түүх үнэхээр ийм байсан ч, эсвэл Орос өнөөгийнх шигээ байгаагүй байсан ч. Өөрөөр ямар байх байсныг бид мэдэхгүй. Юутай ч бид өнөөдөр асуудалд, өнгөрсөн үед бодитой хандах ёстой. Яагаад гэвэл өнгөрсөн үе маань өнөөгийн бодит байдлын эхлэлийг тавьсан болохоор. Хэрэв большевик хувьсгал байгаагүй бол бидний эцэг эх уулзах, бид төрөх магадлал тун бага, тэгээд ч эцэг эх маань большевик хувьсгалаас өмнө байгаагүй шүү дээ.
Гэхдээ л би Алтан ордын улс нь хүчирхэг Орос гүрнийг бий болгосон гэдгийг зөвшөөрдөггүй хүн. Энэ чинь тийм биш. Русь нь тэр их Алтан Ордын улсын хагас колони байсан нь үнэн, гэхдээ энэ эзэнт гүрэн чинь сул дорой байсан шүү дээ. Энэ бол хэнд ч тодорхой. Энэ бол бусад хүчирхэг эзэнт гүрнүүдээс өөр байсан. Тэгэхээр Алтан Ордын улс нь хүчирхэг Орос улсыг бий болгоогүй.
В.Кара-Муза: Татар-монголын довтолгооны талаар улстөрч Сергей Митрохин юу хэлэх вэ.
Улстөрч Сергей Митрохин: Би бол Алтан Ордын улс нь Оросыг бий болгосон гэж үздэг болохоор саяын хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд европ руу дайрч түрэмгийлэхээс өмнө Орос нь бүхэлдээ европын улс байлаа. Монголчуудын довтолгоо Оросыг Европоос тусгаарлаж, Орост азийн дэглэм тогтоосон. Өнөө ч бид энэ маягаар амьдарч, харамсалтай нь монголчууд орос сэтгэлгээ рүү хүчтэй татагдаж байгаа ч бид өнөө болтол үүнээс салж чадахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр би бол монголчуудын довтолгоо Орост үнэхээр сүйрлийн цохилт өгснийг өнөө хэр зөвтгөх аргагүй.
В.Кара Муза: Зохиолч Виктор Ерофеев бас энд байна.

Зохиолч Виктор Ерофеев: Энэ ямар нэг тоглоом шоглоом биш, хэрэв Александр III, Петр I байгаагүй бол Орос гэж байхгүй байсан гэдэг шиг мэдээж Алтан Орд бол манай түүхийн хамгийн сайхан үеийн нэг яах аргагүй мөн.
В.Кара-Муза: Одоо улстөрч Александр Осовцов юу гэхийг сонсоцгооё. Алтан Ордын улс байгаагүй бол Орос байхгүй байх байсан гэдгийг та гэхэв...
Улстөрч Александр Осовцов: Мэдээж зөв л дөө. Орос өөрийн түүхийн бүхий л хэлбэр болох Москвагийн улс, Москвагийн хаант улс, Оросын эзэнт гүрэн, ЗХУ, өнөөгийн Оросын холбооны улс гээд энэ бүхэн Алтан Ордын улсын үргэлжлэл. Энэ бол маргах юмгүй түүхийн баримт. Зөвхөн Орд ч биш Алтан Орд гэж онцлох ёстой. Орд гэдэг нэр томъёог хайхрахгүй орхиж болохгүй.
Тэр үед Солонгосоос Герман хүртэл , 13-р зуунд, энэ нь эзэнт гүрнийг бий болгох боломжтой бусад зүйлсээс, маш төгс төрийн механизм байсан, өнөөгийнхөөр бол үнэхээр маш хүчтэй, үр дүнтэй төр улс байсан юм.
Өөр нэг зүйл бол өнөөдөр, XXI зуунд, миний харж байгаагаар бол Орос нь Алтан Ордын олон шинжийг хадгалж агуулсаар байгаа юм. Орчин үе ч гэлээ шүү дээ.
13-р зууныг шүүх хэрэггүй. Энэ бол Алтан Ордын ч, Чингис хаан ба Алтан Ордыг үндэслэн удирдаж байсан Чингис хааны үр удмын ч буруу биш. Энд тэдний буруу байхгүй.

Тэднийг XXI зуунд авчрах ч хэрэггүй. Оройтсон. Цаг хугацаа урссаар л байна шүү дээ. Чингисийн байгуулсан гэх өнөөгийн Монгол, түүний ач Хубилайн удирдлага дор хүчирхэгжсэн өнөөгийн Хятад ч тэр XIII зуунд байсан элементүүдийг илүү их хадгалсаар байгаа. Тэгэхээр бид энэ талаар маргалдаж байхын оронд харин ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Tegmeer dee! Tuux bol bol tuux. Tuuxiig shuux bas guivuulax shaardlagagui. Xarin baisnaar n xuleen zuvshuurux n xen xendee xeregtei.


Энэ сарын 12-нд Оросын “Эхо Москвы” радио станцын шууд нэвтрүүлгээр сэтгүүлч Владимир Кара-Мурза “Алтан Орд” улсын тухай асуудал хөндөж, эндээ улс төрч, улс төр судлаач, зохиолчдыг оролцуулсан байна.
Сэтгүүлч В.Кара-Мурза: Алтан ордын улс байгаагүй бол Орос гэж байхгүй байх байсан гэдэг яриаг та хүлээн зөвшөөрөх үү гэдэг сэдвээр бид ярилцана. Энэ долоо хоногт Оросын лалын шашны оюун санааны төвд Алтан ордын тухай сөрөг талаас нь хандахаас татгалзахыг уриаллаа. Тэд Москвагийн өдрийг тэмдэглэхийн өмнө ингэж хэлж байна. “Алтан ордын улс байгаагүй бол Москвагийн хаанчлал, ер нь бүхэл орос, оросын төрийн тогтолцоо, удирдлагын тоггтолцоо гэж бий болохгүй байсан” гэж Оросын лалын оюун санааны удирдлагын тэргүүний нэгдүгээр орлогч Дамир Мухатдинов хэлж байна. Түүнийхээр бол Москва нь Алтан ордын үеэс л хүчирхэгжиж гол төв болж эхэлсэн байна. Москвагийн өдрөөр Улаан талбайд оросын түүхийг харуулсан театрчилсан тоглолт үзүүлбэр болно. Үзэгчид Петровын эрин, 1812 оны дайн, Аугаа их Эх орны дайн гээд түүхийг харуулсан үзүүлбэр үзнэ. Татар-монголын довтолгооны үеийг славянчууд тусгаар тогтнолын төлөө тулалдсан тэмцэл мэтээр үзүүлэх юм байна.
Чингис хааны удмынхантай санал зөрөлддөг нэгэн бол улс төр судлаач Сергей Марков. Түүний үгийг сонсъё.

Улс төр судлаач Сергей Марков: Би наад санааг чинь дэмждэг хүн. Түүх үнэхээр ийм байсан ч, эсвэл Орос өнөөгийнх шигээ байгаагүй байсан ч. Өөрөөр ямар байх байсныг бид мэдэхгүй. Юутай ч бид өнөөдөр асуудалд, өнгөрсөн үед бодитой хандах ёстой. Яагаад гэвэл өнгөрсөн үе маань өнөөгийн бодит байдлын эхлэлийг тавьсан болохоор. Хэрэв большевик хувьсгал байгаагүй бол бидний эцэг эх уулзах, бид төрөх магадлал тун бага, тэгээд ч эцэг эх маань большевик хувьсгалаас өмнө байгаагүй шүү дээ.
Гэхдээ л би Алтан ордын улс нь хүчирхэг Орос гүрнийг бий болгосон гэдгийг зөвшөөрдөггүй хүн. Энэ чинь тийм биш. Русь нь тэр их Алтан Ордын улсын хагас колони байсан нь үнэн, гэхдээ энэ эзэнт гүрэн чинь сул дорой байсан шүү дээ. Энэ бол хэнд ч тодорхой. Энэ бол бусад хүчирхэг эзэнт гүрнүүдээс өөр байсан. Тэгэхээр Алтан Ордын улс нь хүчирхэг Орос улсыг бий болгоогүй.
В.Кара-Муза: Татар-монголын довтолгооны талаар улстөрч Сергей Митрохин юу хэлэх вэ.
Улстөрч Сергей Митрохин: Би бол Алтан Ордын улс нь Оросыг бий болгосон гэж үздэг болохоор саяын хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд европ руу дайрч түрэмгийлэхээс өмнө Орос нь бүхэлдээ европын улс байлаа. Монголчуудын довтолгоо Оросыг Европоос тусгаарлаж, Орост азийн дэглэм тогтоосон. Өнөө ч бид энэ маягаар амьдарч, харамсалтай нь монголчууд орос сэтгэлгээ рүү хүчтэй татагдаж байгаа ч бид өнөө болтол үүнээс салж чадахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр би бол монголчуудын довтолгоо Орост үнэхээр сүйрлийн цохилт өгснийг өнөө хэр зөвтгөх аргагүй. В.Кара Муза: Зохиолч Виктор Ерофеев бас энд байна.

Зохиолч Виктор Ерофеев: Энэ ямар нэг тоглоом шоглоом биш, хэрэв Александр III, Петр I байгаагүй бол Орос гэж байхгүй байсан гэдэг шиг мэдээж Алтан Орд бол манай түүхийн хамгийн сайхан үеийн нэг яах аргагүй мөн.
В.Кара-Муза: Одоо улстөрч Александр Осовцов юу гэхийг сонсоцгооё. Алтан Ордын улс байгаагүй бол Орос байхгүй байх байсан гэдгийг та гэхэв...
Улстөрч Александр Осовцов: Мэдээж зөв л дөө. Орос өөрийн түүхийн бүхий л хэлбэр болох Москвагийн улс, Москвагийн хаант улс, Оросын эзэнт гүрэн, ЗХУ, өнөөгийн Оросын холбооны улс гээд энэ бүхэн Алтан Ордын улсын үргэлжлэл. Энэ бол маргах юмгүй түүхийн баримт. Зөвхөн Орд ч биш Алтан Орд гэж онцлох ёстой. Орд гэдэг нэр томъёог хайхрахгүй орхиж болохгүй. Тэр үед Солонгосоос Герман хүртэл , 13-р зуунд, энэ нь эзэнт гүрнийг бий болгох боломжтой бусад зүйлсээс, маш төгс төрийн механизм байсан, өнөөгийнхөөр бол үнэхээр маш хүчтэй, үр дүнтэй төр улс байсан юм.
Өөр нэг зүйл бол өнөөдөр, XXI зуунд, миний харж байгаагаар бол Орос нь Алтан Ордын олон шинжийг хадгалж агуулсаар байгаа юм. Орчин үе ч гэлээ шүү дээ.
13-р зууныг шүүх хэрэггүй. Энэ бол Алтан Ордын ч, Чингис хаан ба Алтан Ордыг үндэслэн удирдаж байсан Чингис хааны үр удмын ч буруу биш. Энд тэдний буруу байхгүй.

Тэднийг XXI зуунд авчрах ч хэрэггүй. Оройтсон. Цаг хугацаа урссаар л байна шүү дээ. Чингисийн байгуулсан гэх өнөөгийн Монгол, түүний ач Хубилайн удирдлага дор хүчирхэгжсэн өнөөгийн Хятад ч тэр XIII зуунд байсан элементүүдийг илүү их хадгалсаар байгаа. Тэгэхээр бид энэ талаар маргалдаж байхын оронд харин ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
2016.10.25
























