Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
СОНГУУЛИЙН ДАРАА...
Монголчууд бүх зүйлийг маргааш гэж хойшлуулдаг муухай зантай. Аргаа барахдаа Монголын маргааш ямар дуусах биш дээ гэцгээдэг. Харин сүүлийн үед маргааш гэдэг үг моодноос гарч сонгуулийн дараа гэх цаг хугацааны шинэхэн хэмжүүртэй болох нь тэр. Өөрөөр хэлбэл, сонгуулиар амьсгалж буй энэ өдрүүдэд төрийн байгууллагууд ажлаа сонгуулийн дараа хэмээн хойшлуулах болж. Бодвол сонгуулийн ажилд дайчлагдсан төрийн албан хаагчид бүх зүйлийг хойшоо тавьж, орондоо орох завгүй, олзлолдон тэмцэлдэж яваа бололтой. Хэд, хэдэн жишээ татъя л даа.
Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Захирагчийн албаны байранд Монгол Улсын Тэргүүн шадар сайд М.Энхболдоор ахлуулсан баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдав аа. Ард түмнээ хуушууранд дугаарлуулахгүй, наранд шаруулчихгүй, эрийн гурван наадмын бай шагналыг нь багадуулчихгүй, төсөв хөрөнгийг нь илүүдүүлж, дутуудуулчихгүй, нүүр улайхааргүй хэрхэн наадамлах талаар салбар хороодын гишүүдтэйгээ тал бүрээс нь зөвшилцөн үзэж тарлаа. Харин төгсгөлд нь тэрээр гэнэтхэн бухимдав. “Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр сонгуульд нэр дэвших гээд ажлаасаа чөлөөлөгдсөн. Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригт Г.Мөнхбаяр даргын ажлыг хариуц гэж үүрэг даалгавар өгсөн. Гэтэл энд сууж байх ёстой гол хүн нь сонгууль гээд алга болчихлоо. Ингэж хариуцлагагүй хандаж болохгүй” гээд хөмсгөө ихэд зангидан бухимдав.
Төрийн хүндэтгэлийн арга хэмжээг сонгуулиас дор үзнэ гэхээр бас л хэцүү юм аа даа. Дээрээ суудлаа ийн олохгүй байхад доод талын бужигнааны талаар ярих ч юм биш. Хан-Уул дүүргийн газрын албаны дарга Л.Отгонбаатараас ярилцлага авъя гэхэд “Сонгуулийн хэсгийн хороонд томилогдсон. Намайг орлож байгаа хүнтэй уулз” гэсэн хариулт өглөө.
Дүүргүүдийн хурган дарга нар сонгуулийн хороодод хүчээр томилогдоод иймэрхүү л зураглалтай байгаа нь ойлгомжтой. Энэ бол юу ч биш. Бүр урин дулаан цагаар ажлаа амжуулдаг дулаан, эрчим хүчнийнхэн хүртэл “сонгуульд” олзлогдож. Учир нь, хэзээ эрчим хүчний хязгаарлалт хийхийг холбогдох хүнээс тодруултал “Сонгууль өнгөртөл эрчим хүчний хязгаарлалт хийхээ больсон. Засварын үеэр зарим санал өгөх байр эрчим хүчгүй болох магадлалтай учраас хойшлуулсан” гэх нь тэр. Уг нь, эрчим хүч, дулааны засвар үйлчилгээ урин дулаан цагт хийгддэг,цаг хугацаатай ажил. Гэтэл ийнхүү хойшлохоор есдүгээр сар гэхэд жигдрэх ёстой эл ажлууд нэг сар нийслэлчүүдийг ”чангална” гэсэн үг. Түүгээр ч барахгүй зарим төрийн байгууллагынхан илүү дутуу үг хэлж, хий гаргах вий гэдгээсээ ч айдаг болж. Магадгүй, улс орон сонгуульдаж, улс төржиж буй энэ үед сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг хүзүүг нь ороож мэднэ хэмээн айж ч байж мэднэ. Тухайлбал, ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсантай холбогдуулан ШӨХТГ-ыг зорилоо. Орос найтаахад Монголд ханиадаг юм болохоор шатахууны үнэ буурах болов уу гэсэн горьдлого тээж очсон нь энэ. Гэтэл асуудал хариуцсан хэлтсийн дарга нь “Нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой асуудалд одоохондоо яриа өгч болохгүй байна. Нефть импортлогч компаниудын захирлууд УИХ-д нэр дэвшиж байгаа. Тэгэхээр хэн нэгийнх нь талд орж, нөгөө руу нь дайрч давшсан юм болно. Тийм болохоор сонгууль өнгөртөл хэлж чадахгүй нь” гэсэн хариултыг өгөв. Ингэхээр сонгуулийн сурталчилгаа эхэлж буй 20 хоногт ямар ч гэсэн төрийн байгууллагууд загас шиг л дуугүй байж, тун болгоомжтойхон ажлаа хийх нь. Харин эл болгоомжлол урлаг соёлын салбарт ч халдварлаж, зарим нэгэн дуучин, хамтлагууд тоглолтоо хойшлуулж, зөвхөн улс төрөөр амьсгалах 20 хоног байх нь… Сонгуулийн дараа харин….

0 Сэтгэгдэл