Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Гал түймэртэй тэмцэх улсын байцаагчид номын дуу сонсч байна
ОБЕГ-ын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх улсын хяналтын байцаагч нар номын дуу сонсч байна. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 68 байцаагч хамрагдаж байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг гамшиг, галын аюулаас хамгаалж, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулж, тэдэнтэй хамгийн түрүүнд тулж ажилладаг байцаагч нарын мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршиж байгаа гэнэ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” сургагч багш бэлтгэх сургалтыг ч тэдний дунд зохион байгуулж буй аж.
Гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх улсын хяналтын байцаагч нарын сургалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.  Улсын байцаагч нарын сургалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил зарим аймагт бүсчлэн зохиосон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан