Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Ядуурлыг бууруулахгүй бол хүүхдүүд ажилласаар...
ene tur zasag huuhdiin tuluu baiguullaguud ni yg yu hiigeed bnaa anhaarch ajillah tsag ni bolson bmar yma
Тоглож наадах насандаа эцэг, эхийнхээ хоол, архины мөнгийг нь залгуулах гэж тэрэг түрэн ачаа зөөж, машин угааж бяцхан биедээ ахадсан ачааг үүрч яваа хүүхдүүд манай улсад олон бий. Эдгээр хүүхдийн эрхийг хамгаалах дэлхий нийтийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр өчигдөр тохиов. Дэлхийд хүнд хөдөлмөр эрхэлдэг 115 сая орчим хүүхэд байдаг бол манай улсад 5-17 насны арван хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдийн 16 орчим хувь нь хортой хэмээн хориглосон ажлын байранд ажиллаж эрүүл мэндээрээ хохирч буй юм. Хүүхдийн хүнд хүчир хөдөлмөртэй холбоотой асуудал хэн бүхний нүдэнд ил байхад бид энэхүү өдрийг тэмдэглэсээр 10 жил болчихож. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2011 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 303 тоот тогтоолоор баталсан. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр энэ өдрийг “Хүний эрх ба нийгмийн тэгш байдал”, “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриан дор тэмдэглэж өнгөрүүллээ. Үүгээрээ ядуурлыг бууруулах хамгийн гол асуудал, санааг тусгасан юм байх. Гэвч гарын хуруунд тоологдох л хүүхдэд хамаарах асуудал гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, ухамсартай эцэг, эхтэй хүүхдүүдийг энэ аргаараа аварч болох юм. Үүнтэй холбогдуулаад архи уугаад хүүхдээрээ ажил хийлгэж буй арилсан дотортой эцэг, эхчүүдийг ядуурлаас яаж гаргах вэ гэсэн асуудал сөхөгдөх нь мэдээж. Харамсалтай нь, хүүхдийнхээ төлөө анхаарах хүн бараг гарахгүй дээ. Гэхдээ ийм байлаа гээд нүдэн дээр өрнөж байгаа асуудлыг хараад сууж боломгүй мэт. Харанхуйг зүхэж суухаар ганц ч гэсэн лаа асаа гэсэн эртний үг бий. Шат дараатай арга хэмжээн авч байгаа ч, нааштайгаар эргэсэн зүйл нэг ч алга. Мөн манай улс 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд хөдөлмөр эрхэлдэг, хүүхдийн нэгдсэн судалгааг баяжуулан, тэдэнд нийгмийн үйлчилгээг үзүүлэх, хүүхдийг нийгэмшүүлэх гэх мэт арга хэмжээг орон даяар явуулсан ч эерэг үр дүн гараагүй хэвээр л байна. Тиймээс хүүхдийн эцэг, эх цаашлаад нийгэмд үйлчлэх төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж ажиллах хэрэгтэй юм болов уу.
0 Сэтгэгдэл
2012.06.13
























