Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ж.ЭДЛТОН: АНУ-Д МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ Л ЧУХАЛ
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон сэтгүүлчидтэй Зангиагүй уулзалт хийлээ. АНУ Монголын хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байгаа тул ийнхүү АНУ-ын Элчин сайд чөлөөт уулзалт зохион байгуулсан юм.
-Элчин сайдуудаас хүмүүс визний тухай хамгийн их асуудаг нь бараг уламжлал болжээ. Бид ч бас уншигчдадаа зориулаад визний хөнгөлөлтийн талаар асууж яриагаа эхэлье.
-АНУ Монгол оронд Элчин сайдын яамаа нээснээс хойш 70 гаруй мянган виз олгожээ. Энэ бол одоогоос нэг сарын өмнөх тооцоо л доо. Мөн одоогийн байдлаар 20 гаруй мянган монгол иргэн АНУ-д байнга оршин суудаг. Гадаадад оршин сууж буй монгол иргэдийн хувьд Өмнөд Солонгосын дараа буюу хоёрдугаарт АНУ ордог гэдгийг дуулгамаар байна. Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэдийг хувь хүнийхээ үүднээс маш сайн ойлгож байна. Миний амьдралд ч бас ийм зүйл тохиолдож байсан. Гэхдээ визний хөнгөлөлт чөлөөлөлтийн хөтөлбөрт хамруулах эсэхийг энд биш Вашингтонд шийддэг. Энэ асуудлыг шийдэхэд өмнө нь АНУ руу яваад визний хугацаандаа эргэж ирсэн хүмүүсийн тоо их нөлөөлдөг.
-Тэгэхээр монголчууд АНУ руу яваад визнийхээ хугацаанд эргэн ирэхгүй байгаа нь хөнгөлөлт эдлэхэд саад болдог байх нь ээ?
-Тийм ээ. Энэ бол том саад. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал өөрчлөгдөн сайжрах биз ээ гэж итгэдэг. Жишээлбэл, Өмнөд Солонгос улс визний хөнгөлөлтөд хамрагдах өргөдлөө гаргаад олон жилийн турш хүлээсэн. Гэвч улс орных нь эдийн засаг сайжирсан учраас цагаачлах хүсэлтэй иргэдийн тоо цөөрч, тэр хэрээр манай оронд хандсан хүмүүс визний хөтөлбөрт хамрагдах боломж нь нэмэгдэж байгаа. Монгол ч бас ийм маягаар нөхцөл байдал өөрчлөгдөж, визнийхээ хугацааг хэтрүүлж АНУ-д хууль бусаар үлдэх хүний тоо цөөрөх байх. Тэгвэл АНУ-д цагаачлах боломж нь шинээр виз хүсэгчдэд ч бас нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол өнөө маргаашийн дотор хийчих зүйл биш. Хугацаа их шаардагдана.
-Одоогийн байдлаар жилд хэчнээн монгол хүн АНУ руу гарах виз авч байна вэ. Энэ тоо таны нөлөөгөөр цаашид өсөх боломж бий юу ?
-Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам жилд 10 мянга гаруй виз монголчуудад олгодог. Дашрамд хэлэхэд дэлхий дээр АНУ-аас өөр ямар ч орон ийм олон тооны цагаач хүлээн авдаггүй. Цаашид цагаачлалын асуудал өөрчлөгдөх эсэхийг өнөөдөр би хэлж мэдэхгүй. Үүнийг АНУ-ын Конгресс шийддэг. Мөн энэ жил манай улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Ерөнхийлөгч Обама цаашид Ерөнхийлөгч хэвээр үлдэх үү, үгүй юү, АНУ-ын Конгресс цаашид цагаачлалын ямар бодлого барих вэ гэдэг нь энэ сонгуулиас бас шалтгаална. Гэвч АНУ бол цагаачлалаас бүрдсэн, цагаачдын гараар босч ирсэн орон. Би АНУ-ын олон хотод манай орны иргэн болчихсон монголчуудтай уулзаж байсан. Тэгэхээр АНУ-д амьдарч буй монголчууд бол манай орны цагаачлалын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн гэж хэлж болно.
-Сонгууль гэснээс удахгүй Монголд бас парламент болоод НИТХ-ын сонгууль болно. Америкчууд энэ сонгуулиас ямар үр дүн хүлээж байгаа бол?
-Энэ бол монгол орны дотоод асуудал учраас бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. Гэхдээ шударга, бүх зүйл хуулийн дагуу явагдаасай гэж л хүсч байна.
-Сонгуульд хөндлөнгийн ажиглагчид АНУ-аас ирдэг байсан шүү дээ. Энэ удаад ирэх үү?
-Энэ удаа ирэхгүй.
-Сүүлийн үед бас нэгэн анхаарал татсан зүйл бол АНУ-д дуудлага худалдаанд орсон “Батаар” нэртэй тиронозаврын яс. Элчин сайдын хувьд та энэ асуудлыг хэрхэн дүгнэсэн бэ?
-Монгол Улсын байр суурийг ойлгож, хүндэтгэж байна. Энэ тиронозаврын яс бол Монгол Улсын археологийн төдийгүй соёлын үнэт өв учраас Монголын талд ашигтайгаар шийдэгдээсэй гэж хүсч байна. Бүх зүйл хуулийн дагуу шударгаар шийдвэрлэгдэнэ гэдэгт найдаж байна.
-Бид АНУ, Монголын хамтын ажиллагааны тухай ярихгүй өнгөрч болохгүй. АНУ, Монголын худалдааны эргэлтийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?
-2009 онд буюу намайг Элчин сайдаар ирж байхад АНУ-аас Монголд экспортолж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ 43 сая ам.доллар байсан. 2010 онд 100 сая ам.доллар болж нэмэгдээд, 2011 онд 330 сая ам.доллар болон өссөн. Харин Монголын уул уурхайн бүтээгдэхүүнүүд хөрш орнууд руугаа гарчихдаг учраас Монголоос АНУ-д экспортолж буй бүтээгдэхүүн ноолуур, ноолууран эдлэл гэх мэт цөөхөн нэр төрлөөр хязгаарладаг. Тооцвол тун бага тоо гарна. Намайг Элчин сайд болсноос хойш АНУ-аас Монгол руу орж ирэх худалдааны эргэлт маш их болсон. Цаашид бид Монголоос АНУ руу гаргах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжийг эрж хайх болно. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна.
-Бололгүй яах вэ.
-2001 оны наймдугаар сард намайг Монгол Улсад Элчин сайдаар ирэх үед Монгол орны эдийн засгийн хэмжээ 1.1 тэрбум төгрөг, улсын төсөв нь 400 сая ам.доллар байсан. Үүний 300 саяыг нь донор орны тусламжаар бүрдүүлдэг байсан нь Монголын ДНБ-ий 30 хувийг эзэлдэг байсан. Харин одоо Монгол Улсын эдийн засаг сайжирч ДНБ-ий ердөө гурван хувийг донор орны тусламжаас бүрдүүлэх болсон.
-АНУ цаашид Монгол орны ямар салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?
-Тэр салбар гэж онцлохоосоо илүүтэйгээр үр өгөөжийг нь л бодолцдог. АНУ-ын “Вагнер Ази” компаниар жишээ татмаар байна. Тэд хэдэн зуун монгол хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн Оюу толгойд манай орны “Флоур” компани гүйцэтгэгчээр нь ажилладаг. Техник технологи, аюулгүй байдал, ажлын байр гээд олон салбарт хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог.
-Магадгүй хөрөнгө оруулах сонирхол байсан ч манай орны улс төрийн нөхцөл байдаг тээг болох явдал гардаг уу?
-Улс төрийн нөхцөл байдал гэхээсээ илүүтэйгээр нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл байдал бидэнд чухал. Бид бол нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг л илүү чухалчилж үздэг.
-АНУ-аас Монголд оруулаад буй буцалтгүй тусламжийн хэмжээ хэд хүрээд байна вэ?
-Манай орны Хөгжлийн агентлаг өнгөрсөн хугацаанд 220 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монголд оруулаад байна. Энэ нь жилд 10-20 мянган ам.доллар болдог гэсэн үг. Мөн Мянганы сорилтын сангийн шугамаар өнгөрсөн таван жилд 285 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Эдгээр нь нийлээд 500 гаруй сая төгрөг болно л доо.
-Мянганы сорилтын сангийн хөтөлбөрүүд 2013 онд дуусна. Цаашид үргэлжлэх болов уу?
-Үүнийг 2013 онд л шийдэх байх. Хөтөлбөр дуусах үед л хоёр талаас ярилцах байх. Тэр үед миний Элчин сайд байх хугацаа дуусах учраас хариулах боломжгүй. Миний дараа ирэх Элчин сайдын үед энэ асуудал яригдах байх.
-Ингэхэд манай хоёр орны боловсролын салбар дахь харилцаа хэр өргөжиж байна вэ. Одоогоор АНУ-д хэчнээн монгол оюутан суралцаж байна вэ?
-АНУ-ын дээд боловсролын тогтолцоо нь төвлөрөл багатай. Тиймээс баримжаагаар л тооцдог. Ойролцоогоор 2500 монгол оюутан АНУ-д суралцаж байна. Үүнийг далимдуулаад хэлэхэд хоёр орны харилцаанд соёлын үнэт зүйл чухал байр суурь эзэлдэг. Тиймээс Монголын түүх соёлын үнэт өв дурсгал болсон Амарбаясгалант хийдийг сэргээн босгоход 285 мянган ам.долларын тусламж үзүүлсэндээ бид маш их баяртай байгаа.
-Төгсгөлд нь Ж.Эдлтон хэмээх хувь хүнд хаяглан асууя. Элчин сайд байх хугацаандаа хийсэн ажлаа товчхон дүгнэвэл?
-Би Элчин сайд болохоосоо өмнө АНУ-ын олон улсын хөгжлийн ассоциацын Монгол дахь ерөнхийлөгчөөр ажилласан. АНУ Монгол Улстай харилцаа тогтоогоод 25 жил болоход үүний 25 хувьд нь би Монголд ажиллажээ. Гэвч өнөөдөр би төлөвлөсөн ажлынхаа тэдэн хувийг хийсэн гээд ярих түвэгтэй байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бидний хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшил маш их. Гэвч энэ бол маш богино хугацаа. Гэхдээ гаргасан амжилтаа чамлаж болохгүй ээ л гэж хэлье.

0 Сэтгэгдэл