Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Лондонгийн олимпын нээлтэд Монголын баг ийм хувцсаар гоёно
Манай улс олимпын таван цагаригийн өнгө дагуу оролцсон олимп бүртээ өөр, өөр өнгө сонгодог байсан. Сиднейд улаан, Афинд ногоон өнгийн хувцас өмсч байсан бол Бээжингийн олимпод медалийнхаа өнгийг өөрчилнө хэмээн бэлгэдэж шар өнгийг сонгосон.
Тэгвэл энэ удаа Лондонгийн олимпын нээлтэд Монголын шигшээ багийн өмсөх ёслолын хувцсыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Б.Цогтгэрэл урлаж байгаа. Тамирчид маань ямар загвар бүхий хувцсаар Лондонд гоёхыг сонирхоход “Алтны туяа ногоондуу шаргал өнгөтэй байдаг. Тийм учраас алтан медалийг бэлэгдэж завсрын шаргал өнгө сонгосон. Эмэгтэйчүүд нь ерөнхийдөө бариу загварын цагаан цамц, пиджак, юбка өмсөнө. Эрэгтэйчүүд нь бага зэрэг дүүжин өмдтэй хослолоор гоёно. Эрэгтэй, эмэгтэй пиджакны энгэрт олимпын таван цагаригны доод талд болон баруун мөрний дээд талд “Mongolia” гэсэн бичгийг алтан утсаар хатгаж өгсөн. Бээжингийн олимпод зөвхөн хослолоор гангарсан бол энэ удаад аксесуарыг нэмснээр төгс шийдэлтэй болж чадсан. Гол акцент нь ороолтны загварт шингэсэн байгаа. Төрийн далбааны улаан, цэнхэр өнгийг хослуулаад дээр нь монгол хээг ашигласнаараа онцлогтой. Малгайны хувьд XIX зууны сүүлч XX зууны эхэн үед Европ, Азид их дэлгэрсэн, энэ зуны моодонд орж буй “Booter hat” загварыг сонгосон. Гутал, тэлээ, бүсний загварыг манай компани гаргаж захиалгаа өгсөн” хэмээн ярьсан юм.
mongol zagwartai mongol hiits.tei huwtsa omsj boldoggvi yum bhdaa. bi law bodohdoo delhiin ew nairamdliin ene tom olimpiin naadamd ooriin uls ornihoo owormots ontslog vndesnii huwts.saara goyosoi gej hvsdeg. iim huwts.siig bol haana ch higed omsoj bolno shdee. ymarch bsan olimpid oroltsoh niit tamirchin ah egch nartaa amjilt hvsey.
Залуусаа сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё. БИД Олуулаа эзэн шиг нь амьдрая
Манай улс олимпын таван цагаригийн өнгө дагуу оролцсон олимп бүртээ өөр, өөр өнгө сонгодог байсан. Сиднейд улаан, Афинд ногоон өнгийн хувцас өмсч байсан бол Бээжингийн олимпод медалийнхаа өнгийг өөрчилнө хэмээн бэлгэдэж шар өнгийг сонгосон. Тэгвэл энэ удаа Лондонгийн олимпын нээлтэд Монголын шигшээ багийн өмсөх ёслолын хувцсыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Б.Цогтгэрэл урлаж байгаа. Тамирчид маань ямар загвар бүхий хувцсаар Лондонд гоёхыг сонирхоход “Алтны туяа ногоондуу шаргал өнгөтэй байдаг. Тийм учраас алтан медалийг бэлэгдэж завсрын шаргал өнгө сонгосон. Эмэгтэйчүүд нь ерөнхийдөө бариу загварын цагаан цамц, пиджак, юбка өмсөнө. Эрэгтэйчүүд нь бага зэрэг дүүжин өмдтэй хослолоор гоёно. Эрэгтэй, эмэгтэй пиджакны энгэрт олимпын таван цагаригны доод талд болон баруун мөрний дээд талд “Mongolia” гэсэн бичгийг алтан утсаар хатгаж өгсөн. Бээжингийн олимпод зөвхөн хослолоор гангарсан бол энэ удаад аксесуарыг нэмснээр төгс шийдэлтэй болж чадсан. Гол акцент нь ороолтны загварт шингэсэн байгаа. Төрийн далбааны улаан, цэнхэр өнгийг хослуулаад дээр нь монгол хээг ашигласнаараа онцлогтой. Малгайны хувьд XIX зууны сүүлч XX зууны эхэн үед Европ, Азид их дэлгэрсэн, энэ зуны моодонд орж буй “Booter hat” загварыг сонгосон. Гутал, тэлээ, бүсний загварыг манай компани гаргаж захиалгаа өгсөн” хэмээн ярьсан юм.
У.Бадам
0 Сэтгэгдэл
2012.06.28
2012.06.14
























