Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монголын даатгалын тогтолцоог эрүүлжүүлнэ
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд энэ оноос жолооч нарыг хамруулахаар болсон. Хэдийгээр зарим жолооч үүнийг эсэргүүцэж “төр луйвар хийж байна” хэмээж байсан ч, хууль нь батлагдсанаас хойш биелүүлэхээс өөр аргагүй. Гэвч хууль хэрэгжиж эхлэхдээ л араасаа бөөн маргаан дагуулж байсан бол өнөөдөр сураггүй. Санхүүгийн зохицуулах хорооноос жолооч нарыг албан журмын даатгалд нэгдүгээр сараас эхлэн хамруулж эхэлсэн юм. Энэ талаар тус хорооны Албан журмын болон амьдралын даатгалын хэлтсийн дарга П.Ууганбаяраас тодруулахад “Одоогийн байдлаар 80 гаруй мянган иргэн гэрээ байгуулсан. Жолооч нар даатгалд идэвхтэй хамрагдаж байна. Энэ нь, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо эхэлсэнтэй холбоотой. Ач холбогдлыг нь мэдээд ирэхээр хамрагдалт нь хамаагүй өссөн” хэмээн ярьсан юм.
Албаны хүний хэлж буйгаар бүх юм болж, бүтэж байна санаа зоволтгүй хэмээнэ. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо даатгалын тал дээр дэмжлэг авч ажиллуулахаар АНУ-аас мэргэжилтэн урьж авчиржээ. Уг нь, бид хийж, чадаж байна гэчихээд яагаад гадаадаас хүн авч ирэх болов гэдэг нь хачирхалтай.
Магадгүй, манай даатгалын тогтолцоо эрүүл бус болоод л туршлагатай нэгнийг уриа биз ээ гэх хардлага төрж байгаа юм. Манай улс 1995 онд Даатгалын тухай хуультай болсон. Хэдий эрт батлагдсан ч иргэд энэ талаар төдийлэн сайн мэддэггүй.
Харин сүүлийн жилүүдэд даатгалын компаниуд шил дараалан төрж, жолооч нарыг жолоочийн хариуцлагын албан даатгалд хамруулах болсон нь энэ салбарын ирээдүйг гэрэлтүүлж өгсөн биз ээ. Иймдээ ч олны анхаарлыг татаж буй хэрэг. Даатгалын компаниуд ч манайд ирж даатгуулаарай, ийм ч урамшуулал, тийм ч хонжвортой хэмээн иргэдийн тархийг угаах болов. Даатгуулаад нөхөн төлбөрөө цаг тухайд нь авч байвал сайн талтай. Гэсэн ч сөрөг тал гарч ирж буй. Тухайлбал, зарим даатгалын компани нөхөн төлбөр өгөхөд луу унжиж, гэрээ хийхдээ л ингэж тохирсон хэмээн даатгуулагчдын амыг таглах нь энүүхэнд. Одоогоор манай улсад ердийн даатгалын 17 компани, амьдралын болон урт хугацааны даатгалын чиглэлээр нэг компани үйл ажиллагаагаа явуулдаг.
Харин орон нутагт багадаа эдгээр компанийн хоёр салбар байдаг гэнэ. Эдгээр байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороо хянадаг. Гэвч иргэд гомдлоо хаана мэдүүлэхээ мэддэггүйгээс тус байгууллагад өнөөгийн байдлаар иргэд хандаж байгаагүй гэнэ. Тиймээс танд даатгалын тал дээр ямар нэгэн маргаан үүсвэл тус хороо гомдлыг тань шийдэж өгөхөө ч амласан шүү.

0 Сэтгэгдэл