Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
ХӨГЖЛИЙН БАНК ХЭМЭЭХ ХАРДЛАГА
2012 он уг нь, Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалтын жил. Тиймээс Хөгжлийн банк гэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэгчийг буй болгосон. Тус банкинд ойрын дөрвөн жилдээ 5.5 их наяд төгрөг олж, “100 мянган орон сууц хөтөлбөр”, “ Шинэ төмөр зам төсөл”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл”, “Хот хөдөөг холбосон авто зам”, Дулаан хангамж, цахилгаан хангамж, цэвэр бохир усны гэх зэргээр хэд хэдэн томоохон төсөл санхүүжүүлэхээр болоод байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд Хөгжлийн банк 600 сая ам.долларыг хоногийн 98 мянган ам.долларын хүүтэй олж ирсэн. Энэ мөнгө одоогоор хөдлөөгүй байгаа л даа. Учир нь, “100 мянган орон сууц хөтөлбөр”-ийн хувьд зээлийн эх үүсвэрийг одоогоор арилжааны банкууд өөрсдөө гаргаж байна. Төмөр замын хувьд хөдөлсөн юм алга. Концессын гэрээний дагуу гээд хувийн компаниуд зам барилгын ажлаа эхэлсэн төдий л байна. Сайншанд төслийн хувьд цаасан дээр л хэвтэж байна. Тэгэхээр хөгжлийн банкны 600 сая ам.доллар өдрийн 98 мянган ам.долларын хүүгээ төлсөөр сул байгаа нь үнэн. Гэсэн ч энэ мөнгийг дээрх төслөөс өөр зүйлд зарцуулах эрх хэнд ч байхгүй.
Саяхнаас харин нэг сонин мэдээ дуулдах болов. Юу хэмээвээс ахмадууд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийн үлдэгдэл 670 мянган төгрөг буюу нийт 220 тэрбум төгрөг харамсалтай нь, одоог хүртэл Засгийн газрын халаасанд байхгүй тул хаа нэгтэйгээс мөнгө хайж олохоор сайдууд сандралдаж буй гэнэ. Хэрвээ мөнгөө хайж олоод сонгуулиас өмнө ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхгүй л бол МАН болоод түүний Засгийн газар амласан мөнгөө өгөөгүйн төлөө ард түмнээс муу дүн хүртэх гээд байдаг.
Тиймээс ёстой л алтан загасны эмгэн шиг МАН-ын удирдлагууд хэдэн сайдаа үглэж загнаад тал тал тийш нь гаргасан аж. Монголбанкнаас мөнгө зээлсэн. Тэр нь бас л хууль бус энэ тэр гээд хэл амтай байгаа. Хэрвээ ахиад мөнгө зээлэх шаардлага гарвал тал тал тийшээ сурталчилгаагаа хийгээд гүйж байгаа хэдэн гишүүнийг цуглуулж ирээд УИХ-ын тогтоол гаргуулах шаардлагатай. Гэтэл сонгуульд саналаа өгөх хугацаа өдөр ирэх тусам богиносч, 14 хоног ч хүрэхгүй хугацаа үлдлээ.
Харин хөдлөхгүй хэвтэж байгаа 600 сая ам.доллараас зээлэх мэргэн санаа хэн нэгнийх нь толгойд орсон бололтой. Энэ талаар УИХ-ын зарим гишүүн бүр анхааруулах боллоо. 220 тэрбумыг нь зээлээд л өгчихье. Тэгээд “Эрдэнэс MGL” мөнгө өгөнгүүт нь буцаагаад өгье гээд ёстой “Гахай гахай хялгас өгөөч…“ хэмээн гуйж гүйдэг Шоргоолжны үлгэрийн нэгэн адил зүйл болоод буй гэнэ. Хамгийн аймшигтай нь “За хэзээ нэгэн цагт буцаагаад өгөх биз дээ гэж бодоод зээлчихлээ гэхэд…
1. Өнөө яригдаад байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн жилийн зургаан хувийн хүүтэй 50 сая хүртэлх төгрөгийн зээлд хамрагдсан хүн нь одоогоор 100-гаад л байгаа бол Хөгжлийн банкнаас сонгуульд мөнгө гарчихвал шууд зогсох нь тодорхой.
Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банк 1764 айлын 28 орон сууцны барилга бүхий “Буянт-Ухаа” хороололд 77 тэрбум төгрөг, сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг давхар шийдсэн 3955 айлын орон сууцны “Шинэ Яармаг” хороололд 230 тэрбум төгрөг, Яармагийн гүүрний хажууд барих 1152 айлын орон сууцны хорооллоор 20 гаруй тэрбум төгрөгийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй.
2. Төмөр зам төслийн хувьд мөн л хоосон халаастай Хөгжлийн банкинд этгээд л нэг км замыг 2.5 тэрбум төгрөгөөр тавьж суух уужуу дотортой бизнесмэн хэд бол доо. Уг нь, Хөгжлийн банкнаас аль хэдийнэ 399 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох болсон ч Засгийн газрын хувьд тодорхой шийдвэр гаргаж чадахгүйгээс энэ төсөл бас л гацчихаад байна.
3. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хувьд бүр ч ярих юм биш. Мянгуужингийн үлгэр дээ гээд л өөрийгөө тайвшруулах л хэрэгтэй. Газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, коксын үйлдвэр, Зэс боловсруулах үйлдвэр гээд сайхан мөрөөдлийн зүүд хэзээ ч биелэхгүй нь дээ хэмээн шүүрс алдаад л суухаас өөр яалтай.
Гэтэл энэ бүх төслөө МАН-ын мөрийн хөтөлбөр 100 хувь биелж, иргэн бүрт 1.5 сая төгрөг олголоо гэх төгсгөлтэй үлгэртээ зориулан тахил болгох хэрэг үү.
Ард түмэн төрийг, Засгийн газрыг, эрх баригчдыг хардах эрхтэй. Хамгийн гол нь, энэ хардлага үнэн биш байгаасай гэдэгт итгэх ёстой болох нь.

0 Сэтгэгдэл