Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Дэвтэртээ бичилт хийлгэх иргэдийн нэрсийг гаргажээ
 “Хүний хөгжил” сангийн дэвтэрт “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч болохыг баталгаажуулж бичилт хийж эхэлжээ. Ингэхдээ эхний ээлжинд нэг сая төгрөгтэй тэнцэх 1072 ширхэг хувьцааг бүрнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх аж.  Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг нь эзэмших хүсэлтэй нийт нэг сая 238 мянган иргэн байна гэсэн судалгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан. Тэдгээр иргэдээс 750 мянга нь 1072 ширхэг хувьцаагаа бүрнээр нь эзэмших аж. Харин  1072 хүрэхгүй хувьцаа эзэмшихээр байгаа үлдсэн 488 мянган иргэний нэрсийг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгалажийн төв”-өөс баталгаажуулж ирүүлсний дараа бичилт хийж эхлэх гэнэ. Хэрэв та “Хүний хөгжил”-сангаас олгох нэг сая 500 мянган төгрөгийн нэг сая төгрөгийг ямар нэг байдлаар хүртээгүй бол хорооныхоо нийгмийн ажилтанд “Хүний  хөгжил” сангийн дэвтэрээ авч очоод хувьцаагаа баталгаажуулж бичилт хийлгэх аж. Хорооны нийгмийн ажилтан хувьцааны тоо, хөрөнгийн дүнг тэмдэглээд өөрийнхөө тэмдгийг дарсныг хорооны Засаг дарга баталгаажуулж тамгаа дарж, гарын үсэг зураад буцааж өгөх гэнэ. ХХҮГ-аас эхний 750 мянган иргэний нэрсийг орон нутаг болон дүүргүүд рүү нь явуулжээ.
Г.Болор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан