Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Хан Хэнтий - Монгол Улсын Дархан цаазат газар
Хэнтийн дархан цаазат газар нь 1 227 074 га газар хамран Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил болох Асралтхайрхан уул  бөгөөд далайн төвшнөөс дээш 2799.3 метр. Асралт хайрхан уулын оройн цасан бүрхүүл  зарим зун хайлдаггүй. Монголын уулчид 1951 онд анх оройд нь гарчээ.

Хэнтийн дархан цаазат газар нь Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө зэрэг сумдын нутгийг хамран оршдог. Хэнтийн нурууны бусдаас ялгарах онцлог нь хамгийн их хур тунадас унадаг бөгөөд гол горхи, намаг балчиг, хад асга бүхий гатлахад бэрх балар харанхуй ой хөвчтэй. Уулсын орой, хяр нуруугаараа ой модгүй нүцгэн боловч эгц эгц асга хад дүүрэн царамтай. Монголын ой бүхий бусад нутгаас нилээд өвөрмөц, цэвэр тайгын бүс бүхий газар билээ. Хэнтийн нуруу хавтгайдуу бөмбөгөр оройтой. Зүг бүр тийш эх аван урсах голуудын хөндий хосолсон дүр төрхтэй. Уул нурууд нь харьцангуй намхан бөгөөд хамгийн өндөр оргилууд нь 2500-2600 метр хүрнэ. Хэнтийн нурууны гол чиглэл нь зүүн хойноос баруун урагш чиглэн орших боловч салбар уулс нь өргөрөг дагаж баруун урдаас зүүн хойш сунаж оршино. Тэдгээрийн дотор баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Нийт талбайн 82 хувьд нь улирлын ба олон жилийн цэвдэгт ул хөрс тархжээ. Туул, Хараа, Ерөө, Онон, Эг, Хэрлэн гэх мэт томоохон голууд, тэдгээрийн цутгал олон жижиг голууд эх аван урсах бөгөөд нэг хэсэг нь Хойд мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг нь Номхон далайн ай савд багтана. Мөн цэнгэг уст нуурууд элбэг байдаг. Нэрд гарсан Онон, Естийн, Тарс, Минж, Ерөө, Зуу, Барх, Галт, Бурх зэрэг олон тооны анагаах увьдастай халуун хүйтэн рашаан ус бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан