Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Энэ жил 79 мянга гаруй айлд зуух нийлүүлнэ
Агаарын бохирдлыг бууруулах талаар энэ жил ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.
-Өнгөрсөн жил агаарын бохирдол 30 хувиар буурлаа хэмээн мэдээлсэн. Энэ эрчээ алдахгүйн тулд цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулахаар 2012-2013 оны халаалтын улиралд хийх ажлаа дөрөвдүгээр сарын 18-ны өдөр БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг даргад танилцуулсны дараа хамтарсан захирамж нь гарсан. Энэ тушаалаар нийслэлийг дөрвөн бүсэд хувааж, тухайн газарт нь тохирсон тус тусын арга хэмжээ авах юм.
-Тухайлбал?
-Нийслэлийг дөрвөн бүсэд хуваан эхний бүсэд түүхий нүүрс түлэхийг хязгаарласан. Үүнд, Баянгол дүүргийн гэр хорооллын есөн хороо багтсан. Нийт 12 мянга 964 айл өрх байдаг юм. Эдгээрийг боловсруулсан түлшээр хангана. Хоёр дахь бүсэд нь байшин хороолол байх бөгөөд аж ахуйн нэгжүүдийг түүхий нүүрс хэрэглэхийг нь хориглон төрөл бүрийн хийн халаагуураар хангах юм. Түүнчлэн энэ бүсэд хог хаягдлыг ил задгай шатаахыг хориглосон. Гурав дахь бүс нь бүрэн шаталттай зуух хэрэглэх. Өнгөрсөн жил нийтдээ 41 хороо багтсан. Өмнөх жил зуух аваагүй айлууд бий. Тэднийг бүрэн хангана. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй бусад хороодод бүрэн шаталттай шинэ зуух нийлүүлнэ.
-Шинээр бүрэн шаталттай зуух нийлүүлэх бүс тогтоож байгаа гэлээ. Энд аль дүүрэг багтаж байгаа вэ?
-Налайх дүүргийн долоон хороог хамруулна. Энэ бүсэд 42 хороо багтсан. Нийт 79 мянга 605 гаруй айл байдаг. Албан ёсны нэршил нь шинээр бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх бүс гэж явна.
-Хэдийгээр нийслэлээс хязгаарлалтын бүсийг нь тогтоож өгсөн ч боловсруулсан түлшний хүрэлцээ муу байна гэсэн шүүмжлэл гардаг. Тэр ч бүү хэл түлш нийлүүлэх гэрээтэй зарим аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүйд хүрч, гэрээгээ цуцалж байсан. Энэ жилийн хувьд хэдэн компани боловсруулсан түлш нийлүүлэх бол?
-Одоо хязгаарлах бүсэд буй есөн хорооны 12461 айлыг хоёр төрлийн түлшээр хангана. Үүнд, үртсэн шахмал болон хагас коксжсон шахмал түлш. Энэ жилийн хувьд арваад үйлдвэр гэрээ хийх төлөвлөгөөтэй байгаа.
Гэрээ эхнээсээ хийгдээд явж байна. Хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр одоогоор Дарханд хоёр байдаг. Бид нэгтэй нь гэрээ хийнэ. Мөн МАК-ийн хагас коксжсон түлшний үйлдвэртэй хамтран ажиллах юм.
-Компаниуд үртсэн болон хагас коксжсон түлшийг хотод авчрах гэхээр тээврийн зардал нь өндөр гарч байна гэсэн. Энэ жил үүнийг хэрхэн зохицуулж байгаа талаар?
-Хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх нунтаг хагас коксыг худалдан аваад нийслэлд авчран перкэтлэх юм. Дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн байгуулсан хагас коксжсон түлшний үйлдвэр Баянгол дүүргийн айл өрхийг түлшээр бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа.

0 Сэтгэгдэл