Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Шүүх хурал хойшлуулах тактик
Хуулиа сахиач. Шүүгчээ. Хуульдаа нийцүүлж шийдвэр гаргаж чадахгүй бол шийтгэлээ хүлээ. Хэн нэгний тоглоом гэдэг чинь мэдэгдээд байна. Шүүгч Хосбаяраа.
Хэд хэдэн удаа хойшлуулахгүйгээр шүүх хурал хийнэ гэж үгүй болжээ. Ялангуяа, олны анхаарлын төвд байгаа зарим дуулиант хэргийн шүүх хурлыг ямар нэг шалтгаанаар хэдэнтээ хойшлуулж, шүүх арай гэж нэг юм шийдвэрлэдэг гэхэд буруудахгүй. Зарим тохиолдолд товлосон шүүх хурал нь хугацаандаа болохгүйд хүрэхэд, шүүгчид шүүгдэгч нарын эрхийг зөрчин хүчээр шүүх хурал хийж байх жишээтэй.
Сүхбаатар дүүргийн шүүх “Долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарын хэргийн шүүх хурлыг зургаан удаа хойшлуулж, долоо дахиа товлож байж асуудлыг шийдвэрлэсэн юм. Шүүх хурал зургаан удаа хойшилсны нэг нь л шүүгдэгч нарын бие муу байснаас болсон. Харин тав нь өмгөөлөгчөө сольсон, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ татгалзсан, өмгөөлөгчгүй гэсэн шалтгаантай байв. Хэд хоногийн өмнө долоо дахиа товлосон шүүх хурал нь ч өмгөөлөгчгүй, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар хойшлох ёстой байлаа.
Гэвч тус дүүргийн шүүх хуулиа уландаа гишгэж, хүч түрэмгийлсээр шүүх хурлаа ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангийн зааланд хийсэн.
Тухайн үед шүүх хурлыг даргалагч шүүгч Ч.Хосбаяр шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан О.Зоригт нарын өмгөөлүүлэх эрхийг нь эдлүүлээгүй. Тухайлбал, Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпилд хавтаст хэрэгтэй танилцах боломж олгоогүй. О.Зоригтын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Ё.Өнөрбаяр нар хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй. Тиймээс тэрээр өмгөөлөгчгүй шүүгдсэн юм. Өөрөөр хэлбэл, шүүгч О.Зоригтыг шүүх хурал дээр өөрийгөө өмгөөл гэж тулгасан аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүгдэгч шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцох ганцхан тохиолдол байдгийг тодорхой заажээ. “Шүүгдэгч өөрийгөө өмгөөлье гэсэн хүсэлтээ шүүхэд заавал бичгээр гаргаж өгнө” гэж. Түүнчлэн О.Зоригт ийм хүсэлт бичгээр гаргаагүй учир сонгосон өмгөөлөгчийг нь шүүх хуралд оролцуулах ёстой гэдгийг ч хуульчид хэлж байна. Гэвч шүүх тэгээгүй. Хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт тавихад шүүгч Ч.Хосбаяр “Шүүгдэгч нар өмгөөлөгчөө солиод шүүхээр тоглоод байна. Тиймээс танд хавтаст хэрэг харуулах боломж олгохгүй. Шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад өмгөөллийн эрхээ олж авна биз” хэмээн хариулсан гэдэг. Хүний эрхийн үндэсний комисс хүртэл Сүхбаатар дүүргийн шүүх цагдаагийн экс дарга нарын хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дагуу ажиллаагүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн дүгнэчихээд буй.
Шүүх хурал хэдэнтээ хойшилсон өөр нэг жишээ дурдъя. Мөн л Сүхбаатар дүүргийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлыг дөрөв дэхээ хойшлуулчихаад байна. Тус дүүргийн Тамгын албаны дарга Э.Батмөнх өчигдөр экс Ерөнхийлөгчид холбогдох хэргийг ирэх долдугаар сард жичдээ товлоно гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдэв. Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уржигдар хүсэлт гаргажээ. Уг хүсэлтдээ “Би Б.Оюунбилэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх боломжгүй боллоо. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Говь-Алтайд ажиллаж байгаа учир хавтаст хэрэгтэй танилцаагүй. Тиймээс энэ сарын 21-нд болох шүүх хуралд намайг өмгөөлж чадахгүй нь. Тиймээс би Б.Оюунбилэг өмгөөлөгчөөс татгалзаж, Н.Сайнгэрэлийг өмгөөлөгчөөрөө сонгож байна. Миний шинээр сонгож авсан өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах боломж олгож, шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэжээ. Эл хүсэлтийн дагуу шүүх хурлыг ирэх долдугаар сард хийнэ хэмээн тав дахиа товлоно гэсэн үг.
Шүүгдэгч Н.Энхбаяр хамгийн эхний шүүх хуралд өөрөө ирээгүй. Өлсгөлөн зарласан байсан учир бие муу гэсэн шалтгаанаар. Хоёр дахь шүүх хуралд ирсэн боловч өмгөөлөгч Б.Ганбаатар, Г.Шинэн нараас татгалзаж, өмгөөлөгч Б.Оюунбилэгийг сонгосноор шүүх хурал хойшилсон. Гурав дахиа товлосон шүүх хуралд өмгөөлөгч Б.Оюунбилэг нь сонгууль өнгөртөл шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьж, өөрөө сонгуульд нэр дэвшиж байгаа учир сурталчилгааны ажлаа хийхээр Говь-Алтайг зорьсон шалтгаанаар хойшлов. Харин дөрөв дэхээ товлосныг Н.Энхбаяр дахин өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авснаар хойшлуулж чадлаа.
Мэдээж, энэ бол хэргээ шийдвэрлүүлэхгүй хугацаа хожих л арга. Шүүх хурал хойшлуулах шалгарсан тактик ч гэж хэлж болно.
Улсын Дээд шүүхийн судалгааны төвөөс өнгөрсөн онд шүүх хурал хойшилж буй шалтгааныг тодруулахаар судалгаа хийсэн байдаг. Эл судалгаанаас үзвэл, дүүргүүдийн шүүхэд товлосон шүүх хурлын 80 хувь өмгөөлөгчөөс болж хойшилсон бол үлдсэн 20 хувь нь хүндэтгэх шалтгаантай гэсэн дүгнэлт гарч байж. Хүндэтгэх шалтгаан гэдэг нь өмгөөлөгч, прокурор эсвэл хэргийн оролцогч өвчтэй, гадаадад албан томилолттой гэх мэтийг хэлж буй юм.
Шүүх хуралдаанд оролцогч нараа дийлэхээ байлаа гэж шүүмжлэх хүн ч олон. Шүүхийнхэн дээрх мэтээр шүүгдэгч болон өмгөөлөгчийн боловсруулсан тактикт унаж, ажлаа ч хийж чадахаа байх нь. Аргаа барахдаа шүүгч өргөсөн тангаргаасаа няцаж, шийдвэр гаргах тохиолдол гарч байна. Үүнээсээ болж шүүгч ч хариуцлага хүлээхэд хүрч буй. Учир нь, шүүгч “Аливаа хэрэг маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явна. Хэрэв энэ тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг юм.

0 Сэтгэгдэл
2012.06.24