Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Англи, Франц шигшээ наймд шалгарлаа
Торгуулийн улмаас тэмцээний эхний хоёр тоглолтыг өнжсөн Английн шигшээ багийн довтолгооны гол хүч болсон Уейн Рүүни эргэн ирж, багтаа ялалт авчирснаар “D” хэсгийг тэргүүлж, “Евро-2012”-ын шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. Тоглолтын хоёрдугаар хагаст Рүүнигийн мөргөж оруулсан гоолын ачаар Рой Хожсоны баг хэсгээ тэргүүлэх боломжтой болсон юм. Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Украйны шигшээ багт ялалт хэрэгтэй байсан. Нээлтийн тоглолтдоо Шведийн шигшээг хожиж, гайхалтай эхлэл тавьсан тэд харамсалтай нь Английн шигшээд хожигдсоноор тэмцээнийг үдэж байна.


Харин Францын шигшээ баг Шведийн багт 2:0 харьцаатай ялагдсанаар хэсэгтээ хоёрдугаар байрт бичигдэв. Тэднийг хасагдах шатанд тив, дэлхийн аварга Испанийн хүндхэн учраа хүлээж буй. Хэсгийн шатнаас нутаг буцаж буй Шведийн шигшээ хэдийгээр хэсэгтээ сүүл мушгисан ч нэр төрийн хожлоо авч чадсан юм. Өнгөрсөн шөнийн тоглолтод Златан Ибрагимович, Себастьян Ларссон нар гоолджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан