Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
”ПУМА КОНСТРАКШН” Компанийн 4,4 тэрбумаар барьсан хөөсөнцөр барилга нурав

Сангийн яамны баруун талаас нь орох гэтэл туузан бүсээр хязгаарлаж “Нурах аюултай. Орохыг хориглоно” гэсэн хаяг угтлаа. Хориглосон хэсэг рүү орж амжаагүй байхад л барилгын засвар хийж буй хоёр залуу “Хол байгаарай. Дээрээс чинь юм унана шүү” гээд хүмүүст анхааруулж байв. Хэд хоногийн өмнө хүчтэй салхинд Сангийн яамны барилгын баруун талын хананы нүүрэн хэсэг нь хуураад уначихаж. Хөөсөнцөрөн хана нурахад 40 настай эмэгтэй дарагдаж эмнэлэгт хүргэгджээ. Ашиглалтад ороод дөнгөж нэг жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд дөрвөн удаа ийн салхины өмнө хүч мөхөстжээ. Өнгөрсөн жил ашиглалтад ороод дөнгөж гурван сар болоод тараа таниулсан. Монгол Улсын төсөв санхүүг зохицуулдаг ганц яам маань 4.4 тэрбумаар ийм чанаргүй хөөсөнцөрөн барилга барих гэж дээ, хөөрхий. Анх 2007 онд барилгын тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулахад “Пума констракшн” компани 2.4 тэрбум төгрөгөөр барих хамгийн хямд санал өгснөөр шалгарчээ.
Харин гол өрсөлдөгч болох “Богд-Ар” компани 3,8 сая төгрөгийн санал өгөөд ялагдсан юм байх. Гэтэл явцын дунд янз бүрийн шалтаг шалтгаан хэлж, зардлаа нэмсээр нийт 4,4 тэрбум төгрөгөөр барьж дуусгасан. Монгол Улсын төсвийн мөнгө төдийгүй худалдан авах үйл ажиллагааны бодлогыг барьж хатуу хяналт тавьдаг Сангийн яам өөрөө захиалагчийн хувьд ийм хариуцлагагүй байхад юу ч хэлэх вэ дээ.
этэл өнөөдөр “Пума констракшн” компани “Нийслэл өргөө” ХХК-ийн хамт Яармагийн Буянт-Ухаагийн дэнж дээр улсын төсвийн 19 тэрбум төгрөгөөр баригдах найман давхар IV төрөх эмнэлгийн тендерт шалгарч ажлаа эхлүүлчихсэн яваа. Эх, нялхсын эсэн мэнд амаржих ёстой барилга байгууламж гэдгийг эрх биш мэдэж байгаа байлгүй дээ, “Пума констракшн” компанийн нөхдүүд. Өнгөрсөн жил хана нь нурахад “Пума констракшн” компанийн ерөнхий инженер Г.Жаалхүү “Барилгын ажлыг гүйцэтгэхдээ гурван жилийн хугацаатай баталгаа гаргаж өгсөн. Тэгэхээр энэ хугацаанд гаргасан бүх засварыг манай компани хариуцна. Улсын комиссынхонтой үгсэн хуйвалдаж барилгаа хүлээлгэж өгсөн юм байхгүй. Цаашид нуралт үүссэн тохиолдолд манайх хариуцлага хүлээнэ” гэж ярьсан. Үнэхээр ч түүний хэлснээр нуралт үүслээ. Харин тус компанийн ерөнхий менежер Г.Жаалхүү жилийн өмнө ярьснаа мартав бололтой. Тэрээр “Хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Анх төлөвлөхдөө хана туургыг хөөсөнцөрөөр өнгөлнө гэж тохироогүй.
Гэтэл Сангийн яам мөнгөндөө нарийлаад хөөсөнцөр хийлгэсэн. Тэгээд тэр нь унаад байгаа юм. Хана туурганы хөөсөнцөрийг манай компани гүйцэтгээгүй. Манайхтай гэрээ байгуулсан “Сутай сан” гэдэг компани хийсэн” хэмээн өөрсдөөсөө бурууг холдуулав.
Гурван жилийн баталгаат хугацаа өгсөн болохоор одоохондоо тус компани үнэгүй янзалчихдаг юм байж. Харин баталгаат хугацаа дууссаны дараа салхи шуурга дэгдэнгүүт уначихдаг хана, туургыг хэний мөнгөөр янзлах бол. Жил ирэх тусам барилгын чанар нь муудна уу гэхээс сайжрахгүй нь лавтай. Улсын комисс ч яахаараа ийм барилгыг хүлээж авдаг юм бол. Хаана, хаана нь хариуцлага тооцмоор юм биш үү. Гадаадын улс орнуудын жишгээр байсан бол өнгөрсөн жилээс хойш “Пума констракшн” компани хар дансны бүртгэлд тууж явах байлгүй. Аз болоход Монгол юм даа.

0 Сэтгэгдэл