Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Д.Болор-Эрдэнэ: Санхүүтэй холбоотой асуудлыг заавал нотолгоотой гүйцэтгэх хэрэгтэй
Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэсгийн улсын байцаагч Д.Болор-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жил хэчнээн иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах вэ?
-Өнгөрсөн жил 42 мянган иргэн хамрагдаж 17.8 тэрбум төгрөг авахаар болсон. Нийслэлд 16 мянган иргэн материалаа явуулснаас 14.800-д нь 8.7 тэрбум төгрөг олголоо. Орон нутгийн хувьд 26 мянган иргэнээс 17.800 нь найман тэрбум төгрөг аваад байна. Улсын хэмжээнд татварын буцаан олголт 80 гаруй хувьтай явна.
-Үлдсэн иргэдийн хувьд хэзээ мөнгөө авах вэ?
-1100 гаруй иргэний дансны материал зөрчилтэй байснаас хойшлуулсан. Нийслэлд гэхэд 736 иргэний бичиг баримт зөрчилтэй байснаас харьяа дүүргийнх нь татварын албанд буцаасан. Материалаа бүрэн болгож, бичиг баримтаа гүйцээсний дараа дахин Нийслэлийн татварын газарт шалгаж дууссаны дараа олгоно доо.
-736 иргэний бичиг баримт дутуугаас буцсан гэлээ. Ер нь, иргэдийн хувьд бичиг баримт бүрдүүлэхдээ юунд анхаарах ёстой юм бэ?
-Банк дансны дугаараа буруу өгснөөс болоод мөнгө нь орохгүй удаашрах тохиолдол олон гардаг. Тухайн хөнгөлөлт эдлэх ёстой хүн өөрийнхөө бус гэр бүл, аав, ээжийнхээ дансны дугаарыг өгчихдөг. Үүнээс болж асуудал их гардаг учраас зөвхөн өөрийнхөө дансны дугаарыг өгч байгаарай гэж хэлмээр байна.
-Бичиг баримт бүрдүүлж яваа хүмүүсийн хувьд хүндрэлтэй нэг зүйл нь тухайн орон сууц авсан орлогоо баталгаажуулах юм билээ?
-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэд хуульд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлэх ёстой. Бэлэн мөнгөнийхөө эх үүсвэр, орлогоо зайлшгүй баталгаажуулж нотлох баримт бичгээр өгнө. Нэгэнт хуулиар батлаад гаргасан журмыг бид мөрдөхөөс өөр аргагүй. Дүүргийн татварын байцаагч нар хүлээж авсны дараагаар Нийслэлийн татварын газар эсвэл Сангийн яам шалгаад баримт дутуу байна гээд буцаадаг учраас заавал баталгаажуулах шаардлагатай. Хэрэв их хэмжээний мөнгийг аль нэг санхүүгийн байгууллагад хадгалуулж байсан бол нотлох баримт нь хадгаламжийн дэвтэр байна. Эсвэл хэн нэгэн хүнд зээлүүлж байсан тухай нотариатаар баталгаажуулсан гарын үсэг бүхий баримт бичиг нь мөн орлого нотолно. Тиймээс аливаа санхүүтэй холбоотой асуудлыг заавал нотолгоотой гүйцэтгэж байхыг иргэдэд анхааруулмаар байна. Түүнчлэн бэлэглэлийн гэрээгээр ямар нэг үнэтэй зүйл авах гэж байгаа бол хуулиа сайн судлахыг зөвлөе.
-Хэрвээ нотлох боломжгүй бол хөнгөлөлт эдэлж чадахгүй нь ээ?
-Тийм ээ.
-Гадаадад амьдарч байгаа иргэд мөнгө явуулахдаа карго юм уу, хувь хүмүүсээр явуулчихдаг. Энэ тохиолдолд яах вэ?
-Карго болон банк бус санхүүгийн байгууллагаар явуулж байсан баримт хэрэгтэй. Харин хувь хүнээр мөнгөө гуйвуулсан тохиолдолд давхар бичиг баримт цуглуулна. Тухайн иргэний гадаад паспортонд хэдий хугацаанд гадаадад амьдарсан хугацаа, ажиллаж байсан байгууллагаас тодорхойлолт авах шаардлагатай.
-Одоо мөрдөгдөж буй хуулиараа хөнгөлөлтөд хамрагдах дээд хэмжээг 30 сая төгрөгөөр тогтоосон. Гэтэл өнөөдөр нэг өрөө байрыг 45 сая, гурван өрөө байрыг 100 сая дээш төгрөгөөр худалдаж авч байна шүү дээ. 100 саяас төгрөгөөр орон сууц худалдаж авчихаад хариуд нь гурван сая төгрөг эргүүлж авахаар шударга биш юм аа даа?
-Хувь хүний орлогын албан татварын хууль 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр даруй таван жил өнгөрчихөж. Иргэдээс энэ талаар гомдол санал байнга ирдэг. Мэдээж, хуульд өөрчлөлт оруулж байж татварын хөнгөлөлт эдлэх мөнгөний тоог нэмэгдүүлнэ шүү дээ.
-Ер нь, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар талаар ярьж байгаа юу?
-Одоохондоо ярьсан зүйл байхгүй.
-2011 онд орон сууц болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан иргэд энэ оны хоёрдугаар сарын 15-нд бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай. Тухайн орон сууцных нь ордер гараагүйгээс хугацаандаа амжаагүй бол яах вэ?
-Ирэх жилийн хоёрдугаар сарын 15-нд бичиг баримтаа бүрдүүлээд өгөх боломжтой.
Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэсгийн улсын байцаагч Д.Болор-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -Энэ жил хэчнээн иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах вэ?

0 Сэтгэгдэл