Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Давхцуулан газар олгосон бол сүүлийн шийдвэр хүчингүй болох ёстой
Нийтийн эзэмшлийн газарт үргэлж маргаан үүсдэг. Хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн биеийн тамирын талбай, хөгшидийн нарладаг газар гээд нийтийн эзэмшлийн газарт нэг өглөө л байшин барихаар ухаад бэлдчихсэн байдаг. Иргэд тэмцлээ илэрхийлээд зарга хийдэг ч төдий л нааштай үр дүнд хүрдэггүй. Эзэмшил газар нь өөрийнх нь нэр дээр байтал барилгын компани нь манай өмч гээд каракас босгоод эхэлчихдэг.  Ийм асуудал дүүрэг, хороо бүрт бий. Маргаантай талууд шүүхийн танхимд мэтгэлцсээр байна. Нийтийн өмч гэж байдаг эсэх нь ч эргэлзээтэй болсон.

Иймээс олон жил дамнан яригдаж, маргалдсаар байгаа хуулийн салбарынхан энэ асуудлыг анхааралдаа авчээ. “Нийтийн ба хувийн өмчийн эрх зүйд тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Хууль зүйн үндэсний төвд болж, яг энэ асуудлаар хуралдлаа. Хуулийн салбарын томоохон доктор профессорууд болох Ш.Лүндэндорж, Амарсанаа, Н.Солонго, МУИС-ийн ректор С.Төмөр-Очир нар хуралд оролцов. Тэд тулгамсан энэ сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. МУИС-ийн Хууль зүйн сургуулиас МУИС байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний зохион байгуулсан нь энэ.

Хурлын үеэр МУИС-ийн Хуульзүйн сургуулийн Төр эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор А.Эрдэнэцогт “Иргэний өмнө эзэмшиж байсан газрыг дур мэдэн өөр хэн нэг этгээдэд өгнө гэдэг хууль зөрчиж байгаа гэсэн үг. Үүнийг Газрын тухай хуульд томъёолохдоо газрыг давхцуулан олгох гэж заасан байдаг. Тэгэхээр Газрын тухай хуулийн дагуу сүүлд олгосон газрын эзэмших эрх хүчингүй болно гэсэн үг. Хэн нэг хүний эзэмшлийн газар нөгөө хүний эзэмшилтэй давхцах ёсгүй. Ийм зөрчил дутагдал маш их гардаг. Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд нийслэлд маш их гарах болсон. Тэгэхээр энэ бүхэн маань тусгай зохицуулалт хэрэгтэй байгааг харуулж байгаа юм” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан