Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Байдраг: Үрэлгэн төсөв, хэсэгчилсэн төлөвлөгөө хоёр Улаанбаатарыг баллажж байна
Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Байдрагтай ярилцлаа.
- Хан-Уул дүүрэгт шинээр 15 дугаар хороо байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Шинэ хорооны ажил амьдрал ямар байна даа?
-Манай 15 дугаар хороо 2011 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Улаанбаатар хот, дүүргийн засаг захиргааны анхан шатны нэгж болох 15 дугаар хорооны Засаг даргаар жил зургаан сар ажилласан. Тус хороо нь нутаг дэвсгэрийн хувьд 304 га талбайтай. 1964 онд баригдсан 120 мянгат, 19 дүгээр хороолол, Үйлдвэр комбинат мөн Төв цэнгэлдэх, Улаанбаатар сувилал орчмын шинэ хорооллууд 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт багтдаг. 2800 өрхтэй. Арван мянга гаруй хүн амтай. Цаашдаа хөгжиж болох сайхан ирээдүйтэй хороо. Манай хороонд энэ жилийн хувьд Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2,2 тэрбум төгрөгний ажил хийгдэнэ. Хамгийн том ажил нь Улаанбаатар сувилал руу явдаг 2,3 км замыг 1,6 тэрбум төгрөгөөр тавьж байгаа. Би өөрөө нийслэлийн иргэн. Хотын амьдралд алхам тутамд л бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна. Гаднаас нь шүүмжлэх биш дотор нь орж шийдвэрлэхийн төлөө НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Миний хувьд төлөөллийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгогдож ажиллаж байсан туршлагатай. 2008 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, дүүргийнхээ нийгмийн бодлогын хорооны даргаар ажиллаж байсан.
-Шинэ хорооны хувьд саад, бэрхшээлтэй зүйл хэр байна вэ?
-Бэрхшээлтэй асуудал цөөнгүй бий. Тухайлбал, цэцэрлэгийн насны 1100 хүүхэд байхад энэ хороонд нэг ч цэцэрлэг байхгүй. ЕБС-ийн насны 2500 хүүхэд байна. 2010 онд Япон улсын тусламжаар 650 хүүхдийн дунд сургууль баригдсан. Цэцэрлэг, сургууль бариулах ажлыг нэлээд хөөцөлдсөн. Эхний ээлжинд 2012 оны дүүргийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын асуудлыг тусгуулсан боловч шийдвэрлэгдэх магадлал алга байна. Төв Цэнгэлдэхийн эргэн тойрон сул талбай байдаг ч цаанаа эзэнтэй болчихоод байна.
-Өнөөдөр нийслэлийн хувьд нэн түрүүн тулгамдаж буй асуудлууд юу байна вэ. Түүнээс гарах арга замын талаар таны бодлыг сонсмоор байна.
-Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдсан асуудлууд бол хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, дэд бүтэц, хог хаягдлын менежмент. Төсвийн хөрөнгийг маш үргүй зарж байна. Одоогийн нийслэлийн удирдлагууд нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд бус, албан тушаал, эрх мэдлийн төлөө л ажиллаад байгаа юм шиг санагддаг. Жишээ нь Сүхбаатарын хөшөөг нэг тэрбум төгрөгөөр хүрэлдэх, Баянзүрх дүүргийн нохойтой барималыг хоёр тэрбум төгрөгөөр барих нь нийслэлд нэн тэргүүнд тулгамдсан асуудал байсан уу, үгүй юү. Иргэдийнхээ санаа бодлыг сонсдоггүй, иргэдтэйгээ зөвлөлддөггүй өмнөөс нь шийдвэр гаргаад байгаа нь төдийлэн оновчтой болохгүй байна. Эцэст нь иргэд л хохирч байна.
-Та түрүүн нийслэлийн төсвийн хөрөнгийг үргүй зардалд их зарцуулж байна гэсэн. Таныхаар төсвийг хэрхэн зарцуулбал үр дүнтэй болох вэ?
-Хот маань нэг үеэ бодоход хөрөнгө мөнгөтэй болсон байна. 2000 онд улсын төсөв 400 тэрбум төгрөг байсан. Гэтэл өнөөдөр Нийслэлийн төсөв 265 тэрбум төгрөг байна. Энэ бол бага мөнгө биш. Гэхдээ нийслэлийн бүх асуудлыг шийдэхэд бас тийм ч их мөнгө биш л дээ. Ийм учраас бид төсвийн мөнгийг маш ариг гамтай, зөв зүйлд зарцуулах нь зүйтэй юм. 2009 онд 132 хороонд нийслэлээс хогны авто машин нийлүүлсэн. Гэтэл мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад тэр машинуудыг ашиглахыг хориглож байна. Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, арлын дугаар байхгүй, чангахан тоормословол шал нь цөмөрчихдөг машин шахчихсан. Түүнийгээ гурван жил болоод актлаад хаяж байна. Хөрөнгө мөнгийг ингэж зарж болохгүй шүү дээ.
-Таны нэр дэвшиж байгаа тойргийн оршин суугчдын хувьд яаралтай шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ?
-120 мянгатад газрын луйварын асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Мөн 75-дугаар сургуулийн хашаанд зочид буудал барьсан байна. 52 дугаар сургуулийн хашаан дотор багш ажилчдын нийгмийн асуудлыг шийднэ гээд орон сууц барьсан байна. Төвийн бүсийн орон сууцанд амьдардаг иргэдийн ганц хүсэл нь ургах, жаргах нараа харах болчихоод байна. 120 мянгатын 19 дүгээр байрны урд хорооны байр барина гээд том хашаанд хорооныхон байрны ажил эхэлсэн ч юм байхгүй хажууд нь том барилгын суурь өдөр шөнөгүй барьж байна. Ард түмнээ ингэж л хуурч байна.
- Та газрын наймаа гээд цухас дурдлаа. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Хотод газрын наймаанаас болж замын түгжрэл үүсч байна шүү дээ. Жишээ нь, хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг япончуудаар 2000 онд хийлгэсэн байдаг юм. Гэтэл Улаанбаатар хот тэр ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу явахгүй, орон сууцны хорооллын дунд хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ногоон байгууламж дээр захирамж гаргаад газар олгочихдог. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө бол хотыг тэлэх бодлого байх ёстой атал одоо хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаж хотын төвийн инженерийн шугам сүлжээг дагасан төвлөрөл, нягтралыг бий болгож байна. Цэцэрлэг, сургууль барих газаргүй болсон нь хот төлөвлөлт газар зохион байгуулалтын алдаатай бодлогыг л илтгэж байна. Үүнийг засч өөрчлөх ёстой. Газрыг зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар өгдөг байсан. Гэтэл сүүлийн арван жилд ингэж өгсөн газар тун цөөхөн. Тэгэхээр энэ хууль бус газар олголтуудыг эргэж харж, шаардлагатай газрын эрхүүдийг цуцлан тэр газар дээрээ цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ногоон байгууламж, номын сан гэх мэтийг барих нь зүйтэй юм.

0 Сэтгэгдэл