Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Мега хот мини удирдлага
Нэг саяас дээш иргэнтэй хотыг мега хот гэдэг жамаар Улаанбаатар мега хот гэдгээ зарлаж байна. Энэ мега хотод 1.161.800 хүн оршин сууж байна.

Гэтэл их хотын хүн амын огцом өсөлт, тэлэлтийг дагаад дэд бүтцийн хүрэлцээ хангамж дутагдан, хүн амд үзүүлэх төр нийгмийн үйлчилгээ илтэд доголдож байна. Шалтгаан нь хот нь мега, удирдлага нь мини байна. Мега гэж асар томыг, мини гэж маш жижгийг хэлдэг.

Том хотод хүн ам олон болохоор тэр хэмжээгээр олон том асуудалтай, тэдгээрийг шийдэх далайцтай том бодлого шийдвэр хүлээж байдаг бол Улаанбаатарын статус нь жижиг учир шийдэл гаргалгаа нь том асуудлынхаа дэргэд жулдаад, иргэдийнх нь эрх мэдэл, төлөөлөл хүрэхгүй жижигдэж байна. Зүйрлэвэл их аваргатай барилдахаар дэвжээнд гарсан сумын заан хавьцаа юм. Нийслэл маань аймгийн хэмжээний, 185.104 мянган хүн амтай Баянгол дүүргийн статус гэхэд хөдөөний 330 сумтай адил статустай.


Асуудал

Хүн амын хэт өсөлт, тэлэлтээс болоод нийслэлийн удирдлагад хүн амын өсөлтийг барих, менежмент төлөвлөлт хийх, энд ажиллаж амьдарч байгаа иргэд, байгууллагад төрийн болон харьяа байгууллагууд нь үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй, дэд бүтэц, инженерийн байгууламж байхгүй болоод байна. Нийслэл бие даан хөгжих боломж хомс учир санхүүгийн эрх мэдэл, чадавхийн хувьд бие даалгахаар нэгэн хуулийг боловсруулахад оролцсон юм. Нийслэл хотыг эдийн засгийн хувьд бие даасан бодлоготой болгож хөгжүүлэхийн тулд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийг УИХ-д оруулсан нь хаврын чуулганаар улс төрийн хэрүүл тоосонд дарагдлаа. Монголын хоёр хүний нэг нь амьдарч байгаа Улаанбаатарын асуудлыг шийдэхэд УИХ-ын гишүүд огт анхаарсангүй.

Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчид дөрвөн жилд 40 удаа хуралдаж, 248 асуудал хэлэлцэн, 181 тогтоол шийдвэр гарган, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын хөтөлбөр,  журам, чиглэл, төлөвлөгөө баримт бичгүүдийг баталсан. Үр дүн нь санаанд хүрээгүй, юм шударга нь дээр. Эрх мэдэл, хүч боломж нийслэлд үнэхээр дутаж байна. Тиймээс нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг түлхэхэд дэмжиж байгаа юм.

Эдийн засгийг хүчирхэг хөдөлгөгч булчин мах гэхэд араг яс нь эрх зүй, хуулийн орчин болдог юм байна. Одоогийн эрх зүйн тааруухан тогтолцоог өөрчилж, хөгжлийн цогц бодлоготой арга хэмжээ авч, нийтэд үзүүлэх үйлчилгээний хариуцлага үүргийг өндөржүүлж хүргэхгүй бол цаашдаа асуудал улам хүндрэх нь.

Эдийн засгийн нүдээр харвал нийслэл хот татвараа төсөвт төвлөрүүлээд улсад тушаадаг. Энэ мөнгө эргэж ирэхгүй. УИХ-д хөдөөнөөс сонгогдсон 56 гишүүн хотын 20 гишүүнээс олонх учраас төсвийн мөнгийг зөвхөн хөдөөгийн тойрогтоо сонгуулийн сурталчилгаа болгож үрдэг. Татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөө нэг их юм хийж байгаа юм шиг малчдад аваачаад үрээд дуусгадаг. Хүнээс хүндтэй ямаанууд 35 тэрбумаар тансаглав. Иргэдийн цалин амьдралд нь хүрэхгүй байхад ямаанд тэрбум тэрбумаар мөнгө өгөх нь зөв үү?

Аймгаасаа 20 мянган хүнээс сонгогдвол УИХ-ын гишүүн болдог болохоор тэр. Гэтэл хотод 250 мянган хүнээс сонгогддог. Төсвөөс жаахан мөнгө нийслэлд ирвэл тендер төслийн мөнгө болоод тойргоо манасан сонгуулийн пиар, сурталчилгааны санхүүжилт болгодог тогтолцоо ноёрхож байгааг халах гэсэн юм. Нийслэлийн удирдлагын гаргаж байгаа шийдвэр бүхэн нь улс төрийн оноо цуглуулахын тулд үзүүлэн болдгийг болъё гэсэн юм.

Цаана нь нутгийн өөрөө удирдах тогтолцоо, хотын дүрэм, нийслэлийн татвар, нийслэлийн бонд, хотын хөрөнгө, стандарт, хурдны зам, дагуул хот, хотыг дахин хөгжүүлэх хууль гээд нийслэл хот эрчимтэй хөгжихөд хэрэгтэй эрх зүйн орчин бодлогын баримт бичгүүд ээлжээ хүлээж байгаа. Хотын хөгжлийн бодлого стратеги одоо хүртэл тодорхой бус байна.


Шийдэл

Дээрх бүхэн биднээс хол цаасны ажил мэт сонсовч бодит амьдралд иргэдийн эрүүл мэнд, өрх бүлийн амьжиргаатай нягт холбогдож байгаа юм. Бидний амьжиргаа ахихгүй байгаагийн цаад шалтгаан энэ. Нэг болохгүй зүйлийг ахин дахин хийж өөр үр дүнд хүрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл. Тиймээс хайнга хүнд суртлыг солих цаг болсон. Энэ бүхэн өөрчлөгдөнө. Харин таны дэмжлэг хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан