Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Олимпын баатарууд цуглалаа
Зуны 30 дугаар буюу Лондонгийн олимп эхлэхэд 30 гаруй хоног үлджээ. Энэ цаг үед Монгол Улсын засгийн газар, Биеийн тамир спортын газар, Монголынспортын салбарын төлөөлөлүүд олимпод оролцох шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа өглөөний 10 цагийн үед спортын салбарын үе үеийн төлөөллүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсч үг хэлсэн юм. Үүний дараа Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй төлөөлөлүүд ирсэн хүндэт зочид, олимпод оролцох шигшээ багийн тамирчид болон паралимпын эрхээ хүртсэн тамирчдад хандан амжилт хүслээ. Үүний дараагаар “Лондон- 2012” олимпын наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч , Монгол Улсын шадар сайд М.Энхболд олимпод оролцох Монгол Улсын төрийн далбааг хэдхэн хоногийн өмнө олимпын тугчаар сонгогдсон Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын эрхээ шигшээ багийн тамирчдаас хамгийн түрүүнд хүртсэн марафон гүйгч Б.Сэр-Одод шилжүүлэн өгсөн юм.
0 Сэтгэгдэл
























