Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Олуулаа хөгжих үү, цөөнх нь хөлжих үү
НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ

Энэ асуулт өнөөдрийн Монголын нийгмийн өмнө тулгамдаад байгаа хариулт нэхсэн хамгийн хурц асуулт. Олон арван жилийн туршид та бидний аж амьдрал хэрхэн сайжирч байгаа тухай эрх баригчдын үлгэрт бүүвэйлэгдэн хоосон угж хөхөн хөхөн горьдон суусаар өнөөдрийг хүрэв. Харин энэ хооронд цөөхөн хэдэн өрх айл хэрхэн хагартлаа баяжиж болдгийг ханатлаа харлаа. Энэ хэвээрээ цааш үргэлжлэхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тэгэхийг ч Монголын иргэд хүсэхгүй байна.

Аливаа улс орон оршин тогнож хөгжин дэвшихэд зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдийн нэг бол улс төрийн тогтвортой байдал юм. Улс төрийн тогтвортой байдал гэж яг юу вэ? Жирийн нэг иргэний хувьд энэ асуулт өөрт нь огт падгүй, хамаагүй асуудал мэт сонсогдож байж болох юм. Хэдийгээр  хол ойрын хэнд ч нэг их хамаагүй мэт сонсогддог ч улс төрийн тогтвортой байдал хэмээх энэ зүйл хүн бүрийн амьдралд нөлөөлж байдагт хэргийн учир байгаа юм. Та гэрээ барьж байна гэж бодъё л доо. Тэгвэл танд салхигүй маш тогтуун сайхан өдөр хэрэгтэй. Түүнтэй яг адил хөгжиж дэвших гэж, аж амьдралаа тохинуулах гэж байгаа улс оронд улс төрийн тогвортой байдал хамгийн хэрэгтэй зүйл юм. Мэдээж өөр олон урьдач нөхцөл хэрэгтэй. Гэхдээ улс төрийн тогтвортой байдал онцгой үүрэгтэй. Малаа өсгөж өсгөж нэг л зуднаар хотоо харлуулах хичнээн харамсалтай гашуун байдгийн нэгэн адил улс төрийн тогтворгүй байдал хэмээх хямрал иргэдийг хооронд нь мөргөлдүүлэхээс гадна нөгөө Итгэлтийн ”Тамирын голын мөсийг долоох шахам явж” хурааж хуримтлуулсан хөрөнгө, хийж бүтээсэн юмсыг хувьсгал, Ардын засаг, хамтрал хомоон гэж хуу хаман оддог шиг аймшигт үр дүнд хүргэдэг. Тэгвэл улс төрийн тогтвортой байдлыг хангахад шаардагдах хүчин зүйлс нь юу вэ? Улс төрийн соёл, намуудын итгэл даах чадвар, төр засгийн оновчтой, тогтвортой, дэс дараатай, шуурхай ажиллагаа гээд маш олон хүчин зүйлийг дурдаж болно.

Сири, Ливи  мэтийн орнууд шиг олон арван жилийн туршид төрийн харгислал, дарангуйллын аргаар улс төрийн тогтвортой байдлыг хангах гэж оролдвол эцэстээ юу болдгийг бид бодитоор нь харж байна. Грек шиг аж амьдралын стандартыг зохиомлоор өсгөн улс төрийн тогтвортой байдлыг мөн л өөр нэг өвөрмөц аргаар олон арван жил хиймлээр хадгалсаны эцэст өнөөдөр ямаршуухан хямрал болж улсаараа хэрхэн хурааж хуримтлуулсан нь савангийн хөөс мэт замхарч байгааг бид мөн л бодитоор нь харж сууна. Сонгогч олон түмнээ мэхлэн саналыг нь хулгайлах замаар төрийн эрхэнд үлдэж улс төрийн зохиомол тогтвортой байдал бий болгох гэсэн бүдүүлэг оролдлого юунд хүргэдгийг бид өөрсдийн арьс махан дээрээ мэдэрсэн.

Гэхдээ аливаа асуудлуудын дундаас хамгийн гол чухал нь гэж байдгийг хэн эс андах билээ.

Улс төрийн тогтвортой байдлын хамгийн гол баталгаа бол тухайн нийгмийг бүрдүүлж буй хүмүүсийн орлогоор тодорхойлогдох нийгмийн бүтэц юм. Тухайн улсын жилд бүтээж байгаа нийт баялаг нийгмийн дээд дунд доод давхрагынханд хэрхэн хуваарилагдаж байгааг социологийн шинжлэх ухаанд баялгийн хуваарилалтаар тодорхойлогдох нийгмийн бүтэц  гэж нэрлэдэг. Тухайн жилд тус улсын нийт бүтээсэн баялагийн дийлэнх нь нийгмийн гишүүдийн дийлэнх хэсэг болох дунд давхрагынханд оногддог байвал баялгийн хуваарилалтаас хамаарах нийгмийн бүтэц хамгийн зөв байна гэж үздэг. Энэ бүтэц хэдий чинээ зөв байна тухайн нийгэм дахь улс төрийн төлөв байдал төдий чинээ тогвортой байдаг. Зөв бүтэцийн график дүрс нь дээш харуулан тавьсан сонгино шиг харагддаг. Энгийнээр хэлэх юм бол маш баян хүний тоо цөөн, тэдэнд оногдох нийгмийн баялгийн хэмжээ мөн адил харьцангуйгаар маш бага, харин дундаж давхрагынхны тоо хамгийн их, нийгмийн баялгаас тэдэнд оногдох хувь хэмжээ мэдээж харьцангуй хамгийн их,  хамгийн ядуу хэсгийн эзлэх хувь хэмжээ хамгийн бага байна гэсэн үг юм.

Өнөөдөр манай Монгол орны нийгмийн баялгийн хуваарилалтын бүтэц яг үүний эсрэг болчихоод байгаа нь улс төрийн тогворгүй байдлын үндсэн шалтгаан юм. Статистик тоо баримтыг харвал баялгийн бараг 90 хувь нь хүн амын тав хүрэхгүй хувьд оногдож байна. Ийм тохиолдолд улс төрийн тогтвортой байдлын тухай ярих ямар ч боломж байхгүй. Тогтвортой байдлыг нэг бол хүчээр барина, эсвэл эрх баригчдыг солино. Өөр гарц байхгүй. Эрх баригчдыг солих ажиллагаа харин хүчирхийллийн бус ардчилсан тайван замаар хэрэгжих ёстой юм. Тийм учраас л Ардчилсан намынхан бид сонгогч олондоо энэ асуултыг сонордуулж байгаа юм.

Цөөнх нь хагартлаа баяжиж олонхи нь шар наран бор хоногийг аргацаан өнгөрүүлж байгааг нотлох гэж оролдох шаардлагагүй юм. Монголчууд үүнийг надтай надгүй бүгд мэдэж байгаа. Харин үүнээс хэрхэн гарах вэ? гарах боломж байгаа юм уу? үгүй юу? гэдгээр л санал бодлоо хуваалцах гэсэн юм. Юуны өмнө баялгийн хуваарилалт яагаад ийм шударга бус болсоны учрыг зөв ойлгох хэрэгтэй байна. Үндэсний баялаг зөв хуваарилагддаг систем дутагдаж байна. Бид баялаг зөв хуваарилагддаг тийм систем бий болгохын оронд зөв хуваарлаж чадах хүнийг хайсаар хорин жилийг өнгөрүүлчихжээ. Зөв хуваарилдаг хүн гэж байдаггүй юм байна. Хоол аягалах эрх авсан хүн бүр өөртөө илүү аягалаад байдаг юм байна. Хэн нэгнээр шударга аягалуулах гэж бүтэлгүй оролдлого хийж байхын оронд хүн бүрт ижил аягалж чаддаг механизм буй болгоцгооё.

Ийм механизм байдаг юм уу? гэж асуух байх. Байдаг юм гэж бид хариулна. Ийм механизм Герман, Япон, Швейцарьт байна. Цаашлаад Өмнөд Солонгост, Сингапурт, Шведэд ер нь олон оронд байна. Энэ механизмд хүн ойлгоход хэцүү төвөгтэй зүйл ер байхгүй. Зүгээр л юуны өмнө хууль дүрмээ боловсронгуй болгоно, татвар хураамжийн системээ зөв оновчтой болгоно, улстөрчдийн, Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлана, орон нутгийн эрх мэдлийг өргөсгөнө, олон түмний хараа хяналт улс төрийн оролцоог нэмэгдүүлнэ, авлига хээл хахуультай шийдвэртэй тэмцэнэ гэсэн үг. Юуны өмнө хэн нэг хамгийн шударга бүхнээ нийтийн төлөө зориулсан хувийн эрх ашиг сонирхол огт байхгүй тийм хүнийг хайж олж дарга болгоод өөрсдөө зөв зүгээр сууж байгаад сайхан амьдарч болно гэсэн коммунист мөрөөдлөөс л бид салах хэрэгтэй болжээ.       

Манайханы энэ үнэгүй юманд нугасгүй зан эцсийн эцэст шунахай зальхай этгээдүүдийг засгийн эрхэнд гарах сайхан боломж олгоод байгаа юм. Бидний энэ гэнэн занг хамгийн их далимдуулсан нам бол одоо МАН, МАХН болж хоёр салчихаад байгаа Ху нам юм. Түүнчлэн Оросууд Монгол оронд улс төрийн хараа хяналт тавьж хязгааргүй захирахын тулд буй болгосон “тоглоом”-ын нам. Тэд өөрсдийгөө Монголын тусгаар тогтнолыг хамгаалагчид гэж нэрлэдэг.

Гэвч цаг хугацаа улиран өнгөрөх тусам тэдний үнэн түүх ил болж байна. Тэд  Монгол орныг олон арван жил өөрийн хяналтад байлгасан гадаадын харгис хүчний гар хөл болж үхэхээ мэдэхгүй зүтгэж байсан “эх орончид”-ын нам. Тэд өөрсдийгөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн нам гэж нэрлэж байгаа нь тусгаар тогтнолын төлөө алтан амиа өргөсөн өвөг дээдсийн минь гэгээн дурсгалыг гутаан доромжилж байгаа хэрэг бус уу. Тэд олон мянган жинхэнэ эх орончдыг Оросуудын даалгавраар алж устгаж байсан нь өнө эртний түүх бишээ. Тэдний эзэд нь социализм байгуулахад чинь чин сэтгэлээсээ туслаж хэмээгээд дараа нь хэчнээн тэрбум долларын өр нэхлээ? Тэдний барьж өглөө гээд байсан үйлдвэрүүд юу байлаа? Олон арван жил Монголд ноёрхохдоо хэчнээн баялгийг маань зөөлөө? Энэ бүхэн өнгөрсөн түүх, түүнийг дахин дахин сөхөөд байх хэрэггүй, оросуудыг бүү муул, тэд бидэнд бас ч гэж тусалж байсан гэх хүн олон тааралддаг. Тэр хүмүүст би “Нүдээ нээцгээ. Дэлхий ертөнцийг харцгаа. Их гүрнүүд хаана хэзээ дорой буурай үндэстэнд туслав? Гадаадын тусламжаар хөгжсөн орон хаана байна?” гэж асуумаар, хэлмээр санагддаг юм.

Манай Монголын жишээ энэ асуултын сонгодог хариулт мөн. Зохиомол намын зохиосон “Зөвлөлт Монголын ах дүүгийн ган бат найрамдал” гэдэг нь огт худал хуурмаг зүйл бөгөөд харин шинэ колончлолын бодлогыг л нуух гэсэн ур дүй муутай оролдлого байсныг хожимдсон ч гэсэн бид ойлгож авсан. Энэ бол бидний үүрд санаж явбал зохих түүхэн сургамж байлаа.

Өнөөдөр ч гэсэн бидэнд дээрхтэй яг ижил нөхцөл байдал тулгараад байна. Монгол орон ардчилал, хүний эрхийн замаар замнан нээлттэй нийгэм байгуулж эхэлнээс хойш хорь шахам жил өнгөрөхөд дэлхий ертөнц биднийг огт анзаардаггүй байлаа. Харин хэдэн тонн нүүрсний нөөц илэрмэгц юу болж байна. Орос Хятад хоёр яаж байна. Монгол гэж орон байдаг эсэхийг ч мэддэггүй байсан Канад, Австралиуд яаж байна. Байгалийн баялаг олдворлох салбарын Чалко, Шиньхуа, Рио Тинто, Керри групп мэтийн үндэстэн дамнасан корпорацууд, тэдний монгол дахь төлөөний Хүмүүс, гадаадын гар хөл болсон олигархиуд нь ХХ зууны туршид Монголыг тонож байсан Оросуудаас ялгарахгүй “нөхөд” болохыг бид байнга санаж явах ёстой. Тэд уул уурхайн салбарт нэг дор хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийн хэдхэн арван жилд ухаж авах стратегийг бидэнд санал болгож байна. Гэтэл Монголын эрх ашиг  хэдэн арав биш харин болж өгвөл хэдэн зуун жилээр байгалийн баялгаа үр ашигтай ашиглах явдал юм. Үүнийг л тогтвортой хөгжил баялагийн шударга хуваарилалт гэж нэрлэнэ. Чингэхийн тулд бид ухах олборлох салбарт хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулалт биш харин боловсруулах, бүтээх салбарт тэрбумаараа биш юмаа гэхэд хэдэн арав, чадвал хэдэн зуун саяын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Ингэж байж бид хэдхэн олигархиуд хагартлаа баяжих биш залуу үеэ мэдлэг мэргэжилтэй, ажлын байртай, ашиг орлоготой, аятайхан амьдралтай болгож чадна.

Бид дандаа гадаадын хөрөнгө оруулалт гэхийн оронд өөрсддөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өнөөдөр бид өөрийн үндэсний хөрөнгөтнүүдтэй болжээ. Энэ бол том дэвшил юм. Мэдээж яаж капиталист болсон бэ? гэж тэднээс асуух нь зүйн хэрэг. Хулгай хийсэн бол зохих шийтгэлээ эдлэх ёстой.

Гэхдээ хамгийн гол нь капиталист буюу ажил олгогчид, ажилчин анги буюу ажил авагчдын хоорондын эв санааны нэгдэл, нийгмийн зөвшилцөл онцгой чухал юм. Япончуудын хөгжлийн олон нууцын  хамгийн чухал нууц нь энэ юм. Капиталистууд нь үндэсний эрх ашигаа дээдлэх, ажилтан ажиллагсад нь компанийхаа эрх ашгийг дээдлэх Япон зарчим энэ орны хөгжлийн нэг чухал түлхүүр нь байсан юм.

Манай бизнесмэнүүд зөвхөн гадаадын барааг дотоод зах зээл дээрээ борлуулах биш харин дотооддоо үйлдвэрлэн гадаадад гаргах, манай залуучууд Солонгост очиж солонгос хүний хийдэггүй хар бор ажил хийж хэдэн төгрөг гэр рүүгээ явуулахаас илүүтэй эх орондоо ажиллаж сайхан амьдралыг өөрийн гараар босгох хэрэгтэй байна. Үүний тулд засаг төр нь нийгэм, эдийн засаг, улс төрийн зөв бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Үүнийг л бид ард түмэндээ санал болгож байгаа юм .    

Олуулаа хөгжих үү?

Цөөнх нь хөлжих үү?
0 Сэтгэгдэл
oluulaa hogjih uu tsoonh ni hogjihuu ene uriag demjjin ene namig demjjin
Хамгийн их уншсан