Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Байт харвааны оюутны ДАШТ-д ололцохоор бэлтгэлээ хангаж байна
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 9 дүгээр тэмцээн Испани улсын Кордова хотноо Монте Кронос их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны 7 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Испани улсын өмнө зүгт орших Кордова хот нь эртний түүхийг өгүүлсэн жуулчдын очих дуртай газруудын нэг ба X, XI зуунд дэлхийд хамгийн алдартай хот байжээ. Кордова хот нь 330 гаруй мянган хүн амтай ба хамгийн халуун үе нь 6-9 сарын хооронд тохиодог.   
Энэхүү тэмцээнд оролцох Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар МБХХ-ны нарийн бичиг Б.Цэцгээ, МБХХ-ны дасгалжуулагч ОУХМ Ж.Нарантуяа, МБХХ-ны дасгалжуулагч Спортын мастер /СМ/ Т.Цогтбаяр, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан СМ Б.Аззаяа, ҮБТДС-ийн оюутан СМ А.Энхтуяа, ҮБТДС-ийн оюутан СДМ Г.Одмаа, эрэгтэйчүүдээс ҮБТДС-ийн оюутан СДМ Б.Мөнхтогтох, Газарчин ДС-ийн оюутан СМ Ж.Мөнхтулга, ШУТИС-ийн оюутан СДМ Б.Нармандах нар шалгарчээ.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд 2011 оны 8 сард БНХАУ-ын Шинжинь хотноо зохиогдсон Дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадамд амжилттай оролцож байсан Ж.Нарантуяа дасгалжуулагчаар ахлуулсан баг тамирчид багтсан байна.
Байт харвааны оюутны шигшээ багийн тамирчид Сонгины амралтанд бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба 7 сарын 1-ны өдөр Кордова хотыг зорих болно.     
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 10 дугаар тэмцээн 2014 онд Бельги улсын Лувайн хотноо, харин 11 дугаар тэмцээн 2016 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан