Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Б:Дашдорж: Шалгарсан хүүхдүүдийн ур чадвар цаашдаа илүү хөгжих болно

Монголын сагсан бөмбөгийн холбоо үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд олон ажилл зохион байгуулж байгаагийн нэг нь ирэх наймдугаар сард Азийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг эх нутагтаа зохион байгуулахаар болж тус тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалтыг спортын төв ордны А заалнаа зохион байгууллаа. Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдоржтой ярилцсан юм.
-Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт болж байна. Хэдхэн насны хүүхэд залуус ямар шалгуурын дор оролцож байгаа вэ?
-Энэхүү сонгон шалгаруулалтын онцлог нь энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлж мөн ур чадвартай тамирчдыг гаргаж ирэн хөгжлийн болон дээд лигт тоглуулах тамирчдын сонгон шалгаруулж авах нь гол онцлог. Нэлээн хэд хоногийн өмнөөс л хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарласан байгаа. Хүүхэд залуус маань ч маш идэвхтэй оролцохоор ирсэн байна. Сагсан бөмбөгийн тоглолтын техник, тамирчдын зан харьцаа гээд бүхий л зүйлийг сонгон шалгаруулалтын коммис харах байх.
-Шүүгчдийн бүрэлдэхүүний тухайд?
-“Хараагийн харцага” багийн Н.Уртнасан дасгалжуулагч ахалж ажиллаж байна. Мөн нэгэн үе дээд лиг болон Монгол Улсын шигшээ багт тоглож байсан Дарханы Д.Гүржав тэргүүтэй хөдөө орон нутгийн ахмад багш дасгалжуулагчид шүүн оролцож байна. Шигшээ багт тоглох хүүхдүүдээ сонгоод тэмцээн дөхөөд ирэхээр эдгээр багш нараас хоёр нь үлдэж дасгалжуулж бэлтгэл сургуулилтийг нь хийлгэх байх.
-Одоогийн Монгол Улсын шигшээ багийг дээд лигийн тамирчдаас бүрдүүлсэн. Гэтэл зарим нэгэн хүмүүс олон улсын тэмцээн болохоос өмнөхөн нэг баг болон бүрдүүлж оруулдаг нь амжилт үзүүлэхэд муу. Харин шигшээ багийн тамирчдыг багаас нь нэг баг болон бүрдүүлэх нь хамгийн чухал гэж үздэг?
-Одоогийн сонгон шалгаруулалтад 1994 оны нэгдүгээр сараас хойш төрөгсөд оролцож байна. Өөрсдийнх нь ур чадвараас хамаарч бид цаашдаа одоогийн Монгол Улсын шигшээ багийн залгамж халаа болтол нь бэлтгэж чадна. Мөн эдгээр тамирчид маань дээд лигийн тэмцээнд оролцохын тулд оюутны, хөгжлийн лигийг дамжин тэдгээр шалгаруулалтыг давах хэрэгтэй. Багш дасгалжуулагчдаасаа ч хамаарсан шалгарсан хүүхдүүдийн ур чадвар яваа яваандаа илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл