Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Бөхчүүд таван минутад багтаж ам авна
"Өмнөх давааны барилдаан дуусч дараагийн даваанд ам авах бөхийг зарласнаас хойш таван минутад багтаан ам авахгүй бол эрэмбээр дараагийн бөх ам авна” гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны 3, 5, 7-гийн давааны өмнө бөхчүүд ам авахгүй уддагаас наадамчин олон бухимдаж, барилдаан сунжирдаг зэргийг хязгаарлах үүднээс ийм шийд гаргасан байна. Мөн олны дунд байнга яригддаг цолны найрааг таслан зогсооход чухал хувь нэмэртэй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үзжээ.
Мөн орон нутгаас ирүүлсэн саналыг хэлэлцээд Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд  зохион байгуулахыг дэмжлээ.
Сүхбаатар аймаг Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг аймгийнхаа 70 жилийн ойтой хамт, Баян-Өлгий, Дундговь аймгийнхан Баруун болон төвийн бүсийн зуны уралдааныг баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан