Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Олимпийн наадамд оролцох багийн ахлагч чөлөөтийнхөнтэй уулзлаа
Монгол улсын Засгийн газрын шадар сайд, “Лондон-2012” Зуны олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагч, “Олимп хөгжил” сангийн тэргүүн М.Энхболд өнөөдөр Спортын төв ордонд байрладаг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн танхимд зочилж олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцох эрх авсан бөхчүүд, дасгалжуулагчидтай уулзаж бэлтгэлийн явцтай танилцлаа. Түүнтэй хамт БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар ирсэн байв.
М.Энхболд ярихдаа “Манай тамирчдын олимпийн медалийн эхлэлийг чөлөөт бөхийнхэн тавьж түүхэн гавьяа байгуулсныг ард түмэн сайн мэддэг, ямагт бахархаж явдаг юм. Манай тамирчид өнгөрсөн олимпийн наадамд 2 алтан медаль авч монголын тамирчдын хүрэхгүй оргил байхгүйг нотолсон юм. Иймд манай чөлөөт бөхийнхөн удахгүй болох олимпийн наадамд урьдын баялаг уламжлалаа үргэлжлүүлж улам өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна. Би Олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагчийн хувьд Англи улсад зочилж манай тамирчдын байрлах байр, орчин нөхцөлтэй танилцаж холбогдох албаны хүмүүстэй зохих асуудлыг хэлэлцэн тохиролцоод ирсэн. Олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчдын нэрсийг ойрын үед эцэслэн шийдвэрлэхийг БТСГ, МЧБХ-ноос хүсэж байна.” гэж онцлон дурдлаа.
МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн мөн үг хэлж “Саяхан Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос бүх орны тамирчид, дасгалжуулагч нарт хандсан захидал ирүүлсэн. Уг захидалд олимпийн наадмын үеэр өндөр сахилга баттай байхыг онцлон анхааруулсан байна. Манай чөлөөтийнхөн энэ удаагийн олимпийн наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна, Та бүхнээс гарамгай амжилт, медаль хүлээж байна, үүний төлөө бүхнээ зориулах ёстой.” гээд “Лондон-2012” Зуны олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагч М.Энхболдод олимпийн наадамд оролцох эрхийн гэрчилгээг гарлуулав.
М.Энхболдоос дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарт олимпийн наадамд оролцох эрхийн гэрчилгээ, соёмбын дүрс бүхий дурсгалын цом гардуулав.
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном хариу үг хэлэхдээ “Олимпийн наадамд оролцох багийн ахлагч бидний бэлтгэл сургуулилттай биечлэн танилцаж байгаад баяртай байна. Бэлтгэл сургуулилт хэвийн явагдаж байна. Саяхан Болгар улсад өндөр ууланд 21 хоногийн бэлтгэл дуусгаад ирлээ. Одоо хүүхдийн “Найрамдал” төвд бүтэн сарын бэлтгэл гараад наймдугаар сарын 1-нд Болгарт очиж мөн өндөр ууланд 5 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд Английг зорино. Манай бөхчүүд, дасгалжуулагчид ногдож байгаа хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Бид медаль авахын төлөө хичээх болно.” гэж өгүүлэв.

0 Сэтгэгдэл