Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Танигүчи: Бэлтгэлийн ачааллыг аажмаар багасгах хэрэгтэй

/Япон улсын Фүкүко хотын спортын эмнэлгийн илээч /
-Та манай чөлөөт бөхийн багийнхантай ажиллахаар ирсэн. Ямар хугацааны гэрээтэй ажиллахаар болсон юм бэ?
-Чөлөөт бөхийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, Ёкозүна Д.Дагвадоржийн хүсэлтээр танай оронд ирээд байна. Би ганцаараа биш хамт ажилладаг Ясихиро Яширо гэдэг залуугийн хамт ирсэн. Танай оронд ирэх бололцоог олгосон Их аваргадаа талархлаа илэрхийлье. Ямарч байсан олимпийн наадам эхлэх хүртэл энд ажиллана. Энэ далимд танай чөлөөт бөхийн багт олимпийн наадамд медаль авахыг хүсэж байна. Тэгвэл бидний ирсэн зорилго биелнэ, өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсан гэж баярлах болно.
-Хаана илээчийн мэргэжил эзэмшсэн, хэдэн жил ажиллаж байна вэ?
Төрөлх хотдоо гурван жил мэргэжлийн сургуульд суралцаж илээчийн мэргэжил эзэмшээд арав гаруй жил спортын бэртлийг илааршуулах чиглэлээр ажиллаж байна. Яширо бид хоёр бэртлийн иллэгээр мэргэжсэн, спортын олон төрлийн тамирчидтай тулж ажилладаг. Манай оронд тамирчдын бэртлийг урьдчилан сэргийлэх талдаа их анхаардаг. Тамирчдад бэртлээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга зүйг ойлгуулах, дадал суулгах нь чухал.
-Танай оронд тамирчдад голдуу ямар бэртэл олонтаа гардаг вэ?
-Бэртлээс урьдчилан сэргийлэх арга зүйд бид онцлон анхаардаг болохоор бэртэл гарах нь бага, шөрмөс татах гэх зэрэг цөөнгүй асуудал бий гэвэл бий. Бэртэл авах шалтгаан олон, санамсаргүй байдлаар бэртэл авах тохиолдол зөндөө байдаг. Бие халаалтыг сайн хийвэл бэртэлд өртөх магадлал багасдаг. Тамирчдын бас нэг гаргадаг нийтлэг алдаа бол бэлтгэл сургуулилт хийж байгаад шууд больчихдог, тэр буруу, бэлтгэлийн ачааллыг аажмаар багасгаж бие бялдраа өгөгдсөн хэт ачааллаас алгуур чөлөөлж хэвийн байдалд оруулж байх шаардлагатай, тэгвэл бэртэл авах магадлал буурна.

0 Сэтгэгдэл