Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
“Нийслэл лиг” маргааш эхэлнэ
Ж.Цэцэг

Монголын хөлбөмбөгийн холбооны “Нийслэл” дээд лигийн  тэмцээн маргааш эхлэх билээ. Энэ жилийн тэмцээнд нийт найман багийн тамирчид хурд хүчээ сорихоор болсон бөгөөд багууд  легионер тоглогчдоор цусаа сэлбэжээ.  Тэмцээнд   оролцох баг тамирчдыг танилцуулж байна.

FC ULAANBAATAR
Өнгөрсөн жилийн “Нийслэл Лиг” тэмцээний аварга энэ баг Өвөр Монгол, Халимаг улсуудад очиж бэлтгэлээ базаасан бөгөөд Зааны Ясан Эрэг буюу Челсигийн Дрогбагийн нутгийн хүү Эрик Дагрог багтаа элсүүлсэн байна. Хойд Солонгосын хоёр тамирчин багийнх нь бүрэлдэхүүнд байхгүй хэдий ч тэд солилцооны цонхыг сайтар ашигладаг туршлагатай. Залуу авьяаслаг тоглогчид болох Э.Мөнх-Эрдэнэ, Б.Ууганбаяр, Г.Төгөлдөр эгнээгээ элсүүлсэн тэд хашир туршлагатай спортын мастер С.Гэрэлт-Одыг ч “Сэлэнгэпресс” клубээс урвуулж чаджээ. Тэд энэ жилийн лигт гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна.

ЭРЧИМ КЛУБ
2012 оны Азийн клубуудын “President Cup” тэмцээнд монголын клубуудыг төлөөлөн анх удаагаа оролцоод ирсэн Лигийн хамгийн баялаг түүхтэй энэ клуб бүрэлдхүүнээ шинэчлэх талаар анхаарлаа хандуулжээ. Шигшээ багийн тамирчин Б.Гарьдмагнайг “Улаанбаатарын Мазаалайнуудаас”, Э.Чинбаатарыг “Сэлэнгэпрессээс” асван бол ОХУ-аас А.В.Лобсановыг урвуулжээ. Өнгөрсөн жилийн Япон легионер Ё.Минами хөлбөмбөг үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Маш сайн хамгаалалтыг бүрдүүлж чадсан тэдэнд довтлогчийнхоо асуудлыг шийдчихвэл ч бусад багуудад оноо алдах нь юу л болдоо.

УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД КЛУБ  
1998 онд байгуулагдсан энэ клубын тамирчид гагцхүү энэ клубтээ сэтгэлтэйгээр бусад клубээс ялгаатай. Яг Италийн Рома клуб шиг. Энэ жилийн Лигийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

ХОРОМХОН КЛУБ
Хамгийн олон легионер буюу Сингапур, Франц, Канад, Америк, Япон, Нигери зэрэг гадаад тоглогч авсан тэд энэ жилийн тэмцээний гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Орхон аймагт бэлтгэлээ базаасан тэд анхны тоглолтоо “Эрчим” клубтэй хийнэ. Энэ тоглолтоор тамирчдын хоорондын ойлголцол ямар түвшинд байгааг мэдэж болох юм.

FC SELENGEPRESS
 Өвөр Монголд Лигийн бэлтгэлээ базаагаад ирсэн тэд энэ жил залуу тоглогчдоор эгнээгээ өргөжүүлжээ. Ч.Тогтохбаяр, А.Билгүүн зэрэг ирээдүйн залуу тоглогчдоор эгнээгээ өргөжүүлсэн тэд солилцооны шугамаар олон легионер тоглогчид авчрах сурагтай. Лигээс медаль аваагүй уламжлалаа энэ жил үгүй хийж, шагналын тавцанд гарахыг хүсэн ерөөе.

ХАНГАРЬД КЛУБ
 Орон нутгаас хүрэлцэн ирж оролцох тэд эхний тойрогт ихээхэн анхаарлаа хандуулж байна. Учир нь эхний тойрог Орхон аймагт явагдана. Нигери тоглогч Паул Ибука гурав дахь жилдээ Нийслэл лигт өрсөлдөх бол бусад тоглогчдын ур чадвар дээшилсэн тэд ивээн тэтгэгчдийн итгэлийг алдахгүйгээр өрсөлдөхөөр чармайж байна.

УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ
Багийн бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт оруулаагүй ч тэд жил бүр хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Байнгын бэлтгэл сургуулилтын үр дүнд тогтмол амжилтыг үзүүлдэг тэд энэ жилийн лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр хичээж байна.

ХАСЫН ХҮЛЭГҮҮД КЛУБ
Бүрэлдхүүндээ авъяаслаг тоглогч Есөнтөмөрийг эгнээндээ элсүүлсэн тэд гаднаас Бразили тоглогч Жоро Пола-г авсан байна. Хашир туршлагатай дасгалжуулагч Ц.Энхтөрөөр удирдуулсан тэдэнд довтолгоо болон хагас хамгаалалтандаа анхаарах шаардлагатай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан