Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Энэ шөнө аваргуудын тоглолт болно


“Евро-2012” наадмын аваргын төлөөх Итали – Спанийн тоглолт энэ шөнө болох гэж байгаа. Тэдний хэн нь хожиж аваргын цомыг эх орондоо авч очих вэ гэдэг нь хөл бөмбөг сонирхогч хэн бүхэнд сонирхолтой таавар болж байна. 2010 оны дэлхийн аварга, Европын хошой аварга Спани 3 дахь түрүүгээ авах уу? Эсвэл 4 удаагийн дэлхийн аварга Итали Европын аварга цолыг 2 дахь удаагаа хүртэх үү?Итали өмнө нь 1968 онд нэг удаа түрүүлж байсан юм. Тус багууд тэмцээний эхний шатанд хоёул “С” хэсэгт таарч 1:1 – ээр тэнцсэн билээ.Спани, Италийн шигшээ баг энэ удаад 31 дэх удаагаа таарч байгаа бөгөөд өмнө нь Итали 10, Спани 8 удаа хожиж, 12 удаа тэнцэж байжээ. Нэгдүгээр шатны тоглолтод тэнцэхээс өмнө Итали 2011 оны 8 дугаар сард нөхөрсөг тоглолт хийж Спанийг 2:1-ээр хожсон аж.
Статистк үзүүлэлтээр “Евро-2012”-ын үеэр Спани хаалгаруу чиглэсэн 12 цохилт хийснээс тал нь (6) италийн хаалгыг чиглэсэн байгаа юм. Харин “Евро-2012”-ын турш италиас олон хамгаалалт хийсэн баг гарсангүй. Итали финалд хүртэл ээ 248 хамгаалалт хийжээ. Мөн Спани хэрвээ энэ удаад Италийг хожих юм бол Европын аваргын цомыг эх орондоо үүрд хадгалах анхны улс болно. Ийнхүү хүч тэнцүү хоёр баг аваргын төлөө шалгарч, үзүүштэй нэгэн тоглолт энэ шөнө болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан