Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Усайн Болт нутаг нэгт тамирчин Иохан Блэйкт ялагдлаа

Олимпын наадмын хамгийн олон үзэгчтэй спортын төрлийн нэг нь хөнгөн атлетик. “Хаан спорт” гэгддэг тус спортын 100 метрийн төрөлд Бээжингийн олимпын үеэр Ямайкын тамирчин Усайн Болт дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Саяхан болсон Ямайкын “Олимпын сорилго тэмцээн”-д 100 метрийн аварга шалгаруулах гүйлтийн төрөлд Усайн Болт хоёрдугаар байр эзэлжээ. Тус тэмцээнд дэлхийн аварга Иохан Блэйк 9,75 секундын хугацаанд барианд орж алтан медаль хүртсэн байна. Харин хоёр дугаар байрт орсон Усайн Болт 9,86 секунд гүйсэн бол өмнө нь дэлхийн дээд амжилтын эзэн байсан Асафа Пауэл 9,88 секунд гүйж 3 дугаар байрыг эзэлжээ. Блэйкийн энэ удаад гаргасан амжилт нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж дэлхийн бүх цаг үеийн хамгийн хурдан хүмүүсийн дөрөвдүгээрт жагссан байна. Түүний өмнө Усайн Болт 9,58 секунд, Америкийн тамирчин Тайсон Гэй 9,69 секунд, нутаг нэгт тамирчин Асафа Пауэл 9,72 секунд гэсэн амжилтаар жагсдаг байна.
“Би үүнд ханаж бологүй... бүх зүйл сайн байна. Би зүгээр л азтай байлаа” гэж тэрээр хувийн дээд амжилтаа тогтоосныхоо дараа ярьжээ. Мөн “Би одоо ямайкын үндэсний аварга боллоо. Олимпт ч энэ хэвээрээ оролцох болно” хэмээн сэтгүүлчдэд хуучилсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан