Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Мал, малчиндаа ”нугасгүй” сайд

Малчдаа үнэмлэхжүүлэхээр зорь­­сон Т.Бадамжунай сайдтан 50 сая дөхөх малаа бүртгэлжүүлэхээр болж. Хэзээ мөдгүй эд хогшил, тамга тэмдгээ өгөх гэж байгаа тэрээр хэдэн малаа ч гэсэн зөнд нь орхиж төвдөөгүй бололтой. Бодвол мал, малчин хоёроо ялгаад яахав хэмээн нэгийг нь үнэмлэхжүүлэн, нөгөөг нь бүртгэн гэрчилгээжүүлэх болсон байх л даа. Өөрөө ч хотын мэр байхдаа хурдтай, эрчтэй ажиллаж байсан гэдэг болохоор эл салбарынхаа ажлыг ч эрчимжүүлж буй бололтой. Ажил нь явдаггүй хэмээн сардаа нэг баалуулах бусад салбарынхан ч гэсэн үлгэр дууриалал аваасай ч гэж зөвлөмөөр…

Гэхдээ гэрчилгээ нь багадсан биш ингэх шаардлага байна уу гэж эргэлзэх юм сайд аа. Таны хичээнгүй зүтгэл, сэтгэлийг чинь ойлгож байгаа ч тэр дэвтрийг мал хадгалж явна гэж юу байх вэ дээ. Ямар хувцас өмсч, илүү дутуу зардал гаргах биш дээ зайлуул. Мань мэтийгээ л хоол ундтай байлгах юмсан хэмээн өдөр шөнөгүй л хөдөө хээр идээшилж, тарга тэвээргээ авч яваа тэднийг хэдэн цаасаар дараад ч яахав. Тэгээд ч малаа хариулж, төрдөө хувь нэмрээ оруулж буй малчдаа хэдэн цаасаар дараад яах нь вэ дээ. Тэртэй тэргүй “Хүний хөгжил сан”-гийн дэвтэр, үр хүүхэд, хань ижлийнхээ төрсний гэрчилгээ, үнэмлэх, дээр нь Монгол Улсын малчны үнэмлэхээ удахгүй авах гэж байхад, дээр нь  мал тус бүр дээр нь баахан гэрчилгээ өгөөд л. Жилийн дөрвөн улиралд малаа даган хөдөө хөхөрч, гадаа гандаж, нүүдэллэн яваа тэдэнд дээрээс нь хэдэн цаас маллана гэдэг нэрмээс. Та юу эс андах вэ дээ. Бичиг баримтаа хаяж, гээж, сэмэртэл нь хэрэглэдэг монголчуудад тэр олон бичиг цаасаа үрэгдүүлбэл сум, аймгийнхаа бичиг баримтын хэлтсээр эргэлдэх хэрэг гарна. Тэгээд ч малчин нь үнэмлэхээ, мал нь гэрчилгээгээ хаячихлаа гээд дахин авах гээд зэрэгцээд дугаарлаад зогсч байлтай нь биш. Яахав, орон нутгийнх нь дарга, малын эмчид гэрчилгээ нь төвлөрлөө гэхэд бичиг цаасны ажил нь л нэмэгдлээ гэж хушуугаа унжуулах вий цаадуул чинь.

Уг нь ч мал аж ахуйн орон гэгддэг манай улсын эдийн засгийн тэргүүлэх уул уурхайн хойноос эл салбарынхан ч нэхэн хөөж буй гэдэг нь үнэн. Тэгэхээс ч өөр яах билээ. 156.411.600 га талбайд 50 сая хүрэх гэж буй мал нь тааваараа бэлчиж байхад. Дээр нь, таван хошуу малынх нь ашиг шим нь дэлхийд толгой цохиж, цахиур хагалж байхад аргагүй. Тиймээс дэлхийн олон нийтийн анхаарлыг татаад буй монгол малынхаа ашиг шимээр амьдарч ирсэн бидэнд малаа эрүүлжүүлэх шаардлага бий юу гэвэл бий. Цаг үеийн шаардлага, дэлхийн зах зээлд гарахын тулд “Монгол мал” хөтөлбөр баталж, малын эрүүл мэнд, мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн дөрөв, хот суурин газрын гурав буюу нийтдээ долоон гэрчилгээг 2005 оноос эхлэн хэрэглэж эхэлсэн гэдэг. Гэтэл ХХААХҮ-ийн сайдын 2011 оны тавдугаар сарын 12-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай” журам баталж,  малын эрүүл мэндийн төрлийн 11 гэрчилгээ, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд 27 нэр төрлийн гэрчилгээний  шинэчилсэн загварын төсөл боловсруулахаар болж. Учир нь, дээрх хөтөлбөр, журам болон олон улсын шаардлагад нийцүүлэн одоогийн мөрдөж буй  малын эрүүл мэнд, гарал үүслийн болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг шинэчлэх, зарим нэрийн гэрчилгээг шинээр боловсруулах хэрэгтэй болсон гэсэн. Амьхандаа малын хулгай цаашлаад элдэв малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж тэр л дээ.

Зөвхөн малын эрүүл мэндийн гэрчилгээ гэхэд тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа, гэх зэргээр төрөлжсөн байх гэнэ. Малын эрүүл мэндийн болон мал эмнэлэг, ариун цэврийн нэртэй эл гэрчилгээ нь улсын хэмжээнд нэгдсэн хэвлэмэл маягт байх ба дугаар нь тусгай зураасан бар кодоор нууцлагдсан. Тэгэхдээ малын эрүүл мэнд, мал эмнэлэг ариун цэврийн болон лабораторын магадлан шинжилгээний гэрчилгээ нь гурван хувь байх бөгөөд малын эмч, малчин, харилцагч байгууллага нь авах юм гэсэн. Өмнө нь, хуучин гэрчилгээнд олон хүн гарын үсэг зурж хариуцлага эзэнгүйдэж байсныг арилгаж, сум багийн хувийн мал эмнэлгийн нэгжийн эмч болон сумын МЭҮТ-ийн малын эмч нар мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах учраас малын эмчийн үүрэг хариуцлага ч дээшилнэ гэж үзжээ. Наад зах нь л малын гарал үүсэл, малын өвчлөл болон малын  гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс хүн, малын эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд аль аймаг, сумын, хэн гэдэг малчны болон малын эмчийн тодорхойлсон мал, малын  гаралтай болохыг буцаан хөөж тогтоох боломжтой. Цаашлаад мал болон мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг замын шалган нэвтрүүлэх постод тэмдэглэдэг болсноор мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад  үнэр, амт орох, чанараа алдах, бохирлогдохоос сэргийлнэ хэмээн ХХААХҮЯ-ны мэргэжилтэн онцлов. Нээрээ ч сүү, цагаан идээнээсээ хол, их хотод суурьшиж буй бидэнд аюулгүй хүнс гэдэг юунаас ч илүү чухал. Ямар сайндаа л чанартай, чанаргүй импортын хүнс ходоод руугаа чулуудаж байхаар малынхаа ашиг шимээрээ амьдрахыг илүүд үзэх билээ дээ.

Гэхдээ сайд аа, олон гэрчилгээтэй боллоо гээд ажил сайжирдаггүйг бид ч яс махандаа шингэтэл мэдэрсэн дээ. Нөгөө, амны уншлага мэт ярих хүнд суртал газар авч, ажлын хариуцлага алдагдаж, авлига гаардаг бус уу. Тэгээд ч хэдэн малчин маань малаа, малынхаа ашиг шимийг зарах гэж мал эмнэлэг, захиргааныхаа үүдний манаач хийх вий хөөрхийс. Хотын бид яахав. Оочерлож, дугаарлаад сурчихаж. Харин жилийн дөрвөн улиралд малаа даган амьдрах малчдад  хэдэн малынхаа эрүүл мэндийг баталгаажуулах, ашиг шимийг нь зарах гэж малын эмчийнхээ үүдийг манана гэдэг хэцүү. 27 нэр төрлийн гэрчилгээтэй боллоо гээд ажил сайжирна гэдэгт эргэлзээд л байна… Дээр нь, нэг зүйлд сэтгэл чилэх юм аа сайд аа. Элдэв төсөл хөтөлбөрийн нэрээр өөрсдийгөө “бордож” байна гэх үнэн худал нь мэдэгдэхгүй ярианд толгой эргээд хардах сэтгэл ч төрөх юм. Яаж мэдэх вэ. Төсөл дээр “цавчаа” хийгээд гээд ичих ч үгүй ярих нэгэн байхад.  Үнэхээр хөтөлбөрийн хүрээнд хэдэн малаа бүртгэн эрүүлжүүлээд, малын гаралтай өвчний тархалтыг зогсоож чадвал сайн л  байна. Баахан цаас гаргалаа гээд хөрөнгө мөнгөөрөө хохироос биш нэрмээс болдог тал бий шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан