Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Хаягийн мэдээлэл нь өөрчлөгдвөл цахим үнэмлэхийг төлбөртэй олгоно
Иргэний цахим үнэмлэхийг энэ сарын 11-нээс эхлэн хэвлэхээр болсон. Энэ талаар УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
-Цахим үнэмлэх хэвлэх бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-УБЕГ иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болсон, хүчинтэй хугацаа дууссаны улмаас бүртгэлийн байгууллагаас иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн цахим үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлэж дууссан. Одоо үлдсэн иргэдийнхээ цахим үнэмлэхийг хэвлэх ажил үндсэндээ хангагдсан. Бэлдэцүүд хуваарийнхаа дагуу ирж байна. Долдугаар сарын 11-нээс эхлэн хэвлэнэ.
-Уг нь долдугаар сарын 2-ноос үлдсэн иргэдийнхээ цахим үнэмлэхийг хэвлэнэ гэж байсан. Яагаад хугацаа нь хойшлов?
-Тийм ээ. Сонгуультай холбоотойгоор зайлшгүй хойшлуулах шаардлага гарсан. Яагаад гэвэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сүүлийн хоёр сар гаруй хугацаанд зогсоосон. Учир нь, нэг засаг захиргааны нэгжээс өөр дүүрэг, хороо, сумд очсон хэрнээ бүртгэлийн байгууллагад хандаж шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй иргэн олон байгаагаас хойшлуулсан юм.
-Шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй хэчнээн иргэн байгаа бол?
-Сард 20 мянган хүн нааш цааш шилждэг гэсэн тоон дүн байдаг. Тэгэхээр сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг зогсоосон гэж үзэхээр 50 мянга гаруй иргэн шинэ газар суурьшсан боловч шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй байгаа гэсэн үг. Цахим үнэмлэхийг долдугаар сарын 11-нээс хэвлэхээр дээрх 50 мянга гаруй хүн шилжилт хөдөлгөөнөө бүртгэлийн газраар баталгаажуулаагүй учир цахим үнэмлэх дээрээ хуучин хаягаараа явна гэсэн үг. Тиймээс бид иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд цахим үнэмлэх хэвлэх ажлыг найм хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд бүртгэлийн байгууллагын ажилтнууд амралтын өдөр ч харгалзахгүй ажиллана. Иймд иргэддээ хандахад долдугаар сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгээч ээ гэж хэлмээр байна.
-Зарим иргэний шинэчилсэн бүртгэл дээр хувийн мэдээлэл нь алдаатай гарсан гэх гомдол байгаа. Энэ тухайд?
-Мэдээлэл зөрсөн тохиолдол цөөхөн байгаа. Хувийн мэдээлэл нь алдаатай тохиолдолд залруулах боломжтой.
-Цахим үнэмлэхийг хэрхэн тараах вэ?
-Хэвлэсэн үнэмлэхээ харьяа дүүрэг, хорооны бүртгэлийн хэлтсээр дамжуулан тараана.
-Анх удаа олгож буй цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгох хэвээрээ юу?
-Тийм ээ. Эхний ээлжинд цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй тараана гэж Засгийн газрын тогтоол гарсан. Харин хоёр дахь удаагаа бол үнэ төлбөртэй олгоно. Түүнчлэн цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийгдэж хаягийн мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд иргэн тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинэ цахим үнэмлэхээ авна.
-Цахим үнэмлэхний талаар мэдээлэл өгөх тусгай вэб хуудас ажиллуулж байгаа юу?
-Тэрийг хийхэд тодорхой хэмжээний зардал гарна. Тэгээд ч иргэдийн цахим хуудсаар хандаж байгаа тохиолдол цөөхөн. Тиймээс тусдаа цахим хуудас гаргах хэрэггүй гэж үзсэн. Гол нь, иргэд энэ сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийн, бүртгэлийн газраар баталгаажуулах хэрэгтэй.
Иргэний цахим үнэмлэхийг энэ сарын 11-нээс эхлэн хэвлэхээр болсон. Энэ талаар УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүнээс тодрууллаа. -Цахим үнэмлэх хэвлэх бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

0 Сэтгэгдэл