Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ж:Амарсанаа: Үндсэн хуулийн хямрал нь эдийн засгийн хямралыг дагуулдаг
Эцэг хууль эрийн цээнд хүрч, 20 насны ойтойгоо золгож, төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байна. Ойгоо тохиолдуулж олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа “Үндсэн хуулийн хямрал” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Үндсэн хуулийн цэцийг нэг талд үйлчилдэг мэтээр шүүмжлэх юм. Цэцийн даргын хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?
-1992 онд Үндсэн хууль батлагдсаны дараа Монголд анх удаа Үндсэн хуулийн хяналтын байгууллагыг Үндсэн хуулийн цэц гэдэг нэрээр байгуулсан. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц нь шүүхийн байгууллага юм. Үндсэн хуулийг Засгийн газар, парламент, шүүх гээд олон байгууллага хянадаг. Харин цэц бол дээд хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд л ажиллаж байна.

-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээн улстөрчид ярих болжээ. Та тэдэнтэй санал нэгддэг үү?
-Улстөрчид наранд хэт халахаараа, бороонд хэт норохоороо Үндсэн хуулиас болж байна хэмээн ярьдаг. Гэвч бүх асуудал өөрсдөөс нь л болдог шүү дээ. Үндсэн хууль бол тэгж хэн дуртай нь шүүмжлээд байдаг ч зүйл биш. Монгол Улсад 400 гаруй хууль хэрэгжиж байна. Эдгээр хуулиуд нийгмийн хөгжлийг тогтвортой барьж байх ёстой, мөн нийгмээ дагаад маш мэдрэмжтэйгээр өөрчлөгдөж байх учиртай. Үндсэн хууль бол бүх хуулийн үндэс суурь учраас дуртай үедээ оролдоод, өөрчлөөд байж болдоггүй. Шууд хэлэхэд 1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 оны парламент хуйвалдааны замаар халдсан. Ёс бус долоон заалт оруулсан. Үүний хор уршиг өнөөдөр ч гарсаар байна.

-Тодруулбал...?
-Эцэг хуульдаа дур мэдэн гар хүрэх тусам Үндсэн хуулийн хямралыг дагуулдаг. Энэ нь цаашлаад нийгэм, эдийн засгийн хямрал дагуулах эрсдэлтэй. Гэвч эргээд харахад улс төрийн хямрал л энэ бүхнийг бий болгодог.

-Одоо тэгээд яах вэ?
-Шинээр бүрэлдэх парламент нэн даруй Үндсэн хуульд ёс бусаар орж ирсэн долоон өөрчлөлтийг сэргээн засах хэрэгтэй. Хот тосгон гэх мэт жижиг сажиг зүйлээс болж Үндсэн хуулиа өөрчилье хэмээн яарч сандрах юм. Үндсэн хуулийн ганц үгнээс болоод улс орны байдал хүндэрсэн тохиолдол байхгүй. Энэ бол улстөржилт.

-Тэгэхээр та Үндсэн хууль бат бөх, урт удаан настай, халдашгүй байх ёстой гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Хараад байхад 1960 онд батлагдсан Үндсэн хууль бол хамгийн урт настай нь буюу 32 жил хөндөгдөөгүй. Гурван удаа шинэчлэн батлагдсан Үндсэн хуулийг авч үзвэл дунджаар 22 жилийн настай байх. 1990 оны Үндсэн хууль тэгэхээр 22 жилээ үдчихлээ л дээ. Нөгөө талаар шилжилтийн үеийн үүргээ амжилттай биелүүлж байна. Зарим нам шилжилтийн үе дууссан, одоо үсрэнгүй хөгжье гэх юм. Тэгвэл Монгол оронд шилжилтийн үе дуусаагүй тул үсрэнгүй хөгжих тухай ярих болоогүй гэсэн үг. Тэгэхээр шилжилт дуусах үеийн дүгнэлтийг маш сайн хийж улстөрчдийн бага оролцоотой, аль болох эрдэмтэн судлаачдыг багтаах цаг болжээ. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын судалгааг одооноос хийж болно гэж хэлэх гэсэн юм. Гэхдээ парламентынхан үүнийг гартаа авах биш Ерөнхийлөгчийн дэргэд эрдэмтэн, жирийн иргэний төлөөллөөс оруулаад баг томилох хэрэгтэй.

-Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтын сөрөг үр дүн өнөөдөр ч гарсаар байна гэж та хэллээ. Тэгэхээр жишээ дурдвал...?
-Ерөнхийлөгч бол гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад хамаардаг. Хуулийн үгээр хэлбэл улс төрийн арбитрчин юм л даа. Арбитр гэдэг бол маргааныг зохицуулж, болохгүй бол онц байдал зарлана гэсэн үг. Энэ бол Ерөнхийлөгчийн чухал үүрэг. Гэвч үүнийгээ хийж чадахгүйд хүрээд байна. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийснээр УИХ нь Засгийн газраа хянаж дийлэхээ больсон. Дэлхийд 2000, 500, 300 гишүүнээс парламент нь бүрддэг оронд УИХ-ын гишүүний ажлыг сайдын албан тушаалтай хавсраад хийчихэж болж байгаа юм. Гэвч манайх шиг 76-хан гишүүнтэй орны 10 нь сайд болчихоор бараг нэг статустай юм шиг болоод хувирчихдаг. Хяналт гэдэг зүйл үгүй боллоо.   

-Цэц жилдээ хэчнээн өргөдөл, гомдолд хариу өгдөг бол. Цэцэд хандсан боловч хав дарчихлаа хэмээн гомдоллох хүн олон байдаг?
-УИХ буруу шийдвэрээ өөрсдөө цуцалж болдог. Хэрэв өөрсдөө буруугаа мэдсээр байж засахгүй бол бид залруулах ажлыг хийдэг. Өмнө нь, жилдээ 40-50 өргөдөл гомдол ирж, бид шийдвэрлэдэг байсан бол одоо 200-300 гаруй өргөдөл ирж, бид өдөр бүр ажилтай суудаг болсон. Тэгэхээр хүмүүс Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач юм байна гэдгийг харьцангуй ойлгодог болжээ гэж үзсэн.

-МАХН-ынхан гурван нэр дэвшигчийнхээ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ талаар би ярихгүй ээ.
-Яагаад?
-Ганцаараа дур мэдэн ярих эрх надад байхгүй.              
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан