Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Баяраар 863 автобус үйлчилнэ
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд нийт 863 автобус үйлчлэхээр боллоо. 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 13-нд хотын дотор жирийн амралтын өдрийн хуваариар үйлчилнэ. Дээрх өдрүүдэд үйлчилгээ өглөөний 8:00 цагаас орой 22:30  цаг хүртэл явагдана. Харин  Төв цэнгэлдэх хүрээлэн рүү долдугаар сарын 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус Мохатма Гандийн гудамжаар  үйлчилнэ.  Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу явна. Мөн  11,12,13-нд хотын “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр “Хүй 7 худаг” хүртэл  Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт бага оврын 30 автобус үйлчилгээнд ажиллана. Үнийн хувьд Офицеруудын ордон, 7 буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 1000 төгрөгөөр, 3,4-р хорооллын эцэс,  5 шар, Ханын материалын комбинатаас - Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 700 төгрөгөөр, Төмөр замын буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 300 төгрөгөөр, Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-иас – Хүй долоон худаг хүртэл Их багтаамжийн автобус 800 төгрөгөөр тус тус үйлчилнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан