Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан
Бизнес Инвэстмэнт Девелопмент буюу “БИД” Банк Бус Санхүүгийн Байгууллагаас өрх бүрт зориулсан орлого, зарлагын дэвтэр гаргаснаа өнөөдөр олонд танилцууллаа. Энэхүү дэвтрээ “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан” гэж нэрлэн 3800 төгрөгийн үнэтэйгээр өнөөдрөөсэхлэн худалдаалж байгаа гэнэ. Тус дэвтэрт хэрхэн, яаж данс тооцоо хөтлөх аргачиллыг энгийн үгээр ойлгомжтой тайлбарласан бөгөөд бүтэн жил хэрэглэнэ гэж тооцон эхийг бэлтгэжээ. “Орлого зарлагаа тооцож, данс хөтөлж сурсанаар өрх бүр, иргэн бүр мөнгөн хуримтлалтай болж цаашлаад улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулах юм. Энэ бол манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа юм” хэмээн “БИД” ББСБ-н ерөнхий захирал А.Алтансүх ярьж байна. Тэдний зүгээс иргэдэд “Орлогоороо биш хэмнэснээрээ баян болно” хэмээн зөвлөсөн юм.

“БИД” ББСБ-ын ерөнхий захиралА.Алтансүх

-Өрхийн орлого зарлагын дэвтэр гэж юу юм бэ?
-Хүн өөрөө хэдэн төгрөгний орлого олж байна, түүнийгээ юунд зарцуулж байна вэ? гэдгээ хөтөлдөголон улсад хэрэглэгддэг дэвтэр юм. Бид монгол хувилбарыг нь бий болголоо. Үүнийг хөтөлснөөрөө хүмүүс мөнгөнийхөө урсгалыг тодорхойлж хянах боломжтой болно.

-Яаж хэрэглэх вэ гэдгийг нь хүмүүс сайн мэдэхгүй шүү дээ?
-Хэрэглэх арга нь тодорхой байгаа. Ихэнх зардлуудыг төрөлжүүлээд хүснэгтэлчихсэн, хөтлөх зааврыг нь хамт хэвлэсэн байгаа. Энэ бол хүн бүхэнд хамаатай зүйл. Иргэн бүхэн хуримтлалтай болох юм бол банкуудад хадгаламжтай болно. Энэ нь эцсийн дүнд улс орны эдийн засагт хэрэгтэй зүйл юм. Мөнгөний тухай, мөнгөний хуулийн тухай бүгд орсон байгаа. Хүмүүс мөнгөний төлөө ажлах биш, мөнгийг өөрийнхөө төлөө ажлуулдаг болох хэрэгтэй. Мөнгө гэдэг чинь өөрөө өөрийгөө бий болгодог зүйл.

-Таны ярисан зүйлийн талаар олон ном байдаг. Юугаараа ялгаатай юм бэ?
-Мэдээж маш олон ном байгаа. Хүмүүс ном уншаад л онолын мэдлэгтэй болдог боловч юуч хийдэггүй. Энэ дэвтрийг хөтөлснөөр мэдлэгээ бодитойгоор хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлж эхлээд ганц, хоёр сар өнгөрөхөд л үр дүн нь мэдэгдэж эхэлнэ. Яагаад монголчууд хуримтлал үүсгэж чадахгүй байна гэхээр санхүүгийн боловсрол дутуу байгаа юм. Санхүүгийн сахилга бат муутай. Өөрөөр хэлбэл юунд зардал гаргаад байгаагаа мэддэггүй.

-Энэ дэвтрийг худалдаж авалгүй өөрсдөө дэвтэр гаргаад хөтөлж болдоггүй юм уу. Тэгж хөтлөх аргыг нь заагаад өгчихөж болохгүй гэж үү?
-Болно л доо. Гэхдээ энэ нь мэргэжлийн хүмүүс судалгаа хийгээд хамгийн зөв загвараар гаргасан дэвтэр юм. Мөн хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан. Хүмүүс дэвтрийг аваад, хөтөлж сурсныхаа дараа хэрэгтэй болохыг нь ойлгох байх. Бид үүнийг ашиг бодож хийгээгүй. Хамтран ажиллаж байгаа байгууллага, иргэдэдээ бид үнэгүй бэлэглэж байгаа. Зөвхөн цөөн хувийг нь зарж байгаа юм. 3800 төгрөг гэдэг нь үндсэндээ таваг хоолны л мөнгө юм. Энэ мөнгөөрөө хүмүүсийг оюунаа тэжээгээсэй гэж хүсэж байна.

-Энэ дэвтрийг хүмүүс хэр хүлээж авна гэж та бүхэн тооцоолж байна?
-Гол нь бид хэрхэн хүргэхээс л хамаарах байх.
Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан