Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Allen Dzagoev-ыг том багууд сонирхож байна


Энэ зуны европын аваргад маш сайн тоглож гялалзсан амжилт үзүүлсэн Орос довтлогч Allen Dzagoev том багуудын анхааралд орж эхэллээ. Хамгийн сүүлд авсан мэдээлэлээр Тоттенхэм клуб түүнтэй холбоо тогтоосон гэнэ. Хэдийгээр шигшээ баг нь “Евро 2012”-т хэсгээсээ шалгарч чадаагүй ч гэлээ түүний оруулсан гурван гоол олны анхаарлыг татсан юм. Dzagoev-ын зах зээлийн ханшийг багууд 15 сая еврогоор үнэлж байгаа бол түүний аав хүүгээ ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө сайн бодох хэрэгтэйг сануулсан байна. Оросын “Experess” сонинд "том багуудаас санал ирж байгаа. Тоттенхэмээс гадна олон баг манай хүүг сонирхож байна. Асуудалд яаран хандах хэрэггүй Yuri  Zhirkov гэхэд “Челси”-д сэлгээний суудал халаасан шүү дээ. ЦСКА Москво багтай байгуулсан гэрээ нь гурван жилээр хийгдсэн байсан одоо тэд гэрээг таван жилээр сунгах санал тавьсан. Үүнийг хүү маань хүсэхгүй байгаа" гэж аав нь ярьжээ.
Италийн Лацио клуб Лионоос хагас хамгаалагч Ederson-ыг үнэгүй өөрийн болголоо. 26 настай Бразил тоглогч шинэ багтайгаа 2017 он хүртэл гэрээ байгуулсан байна. Ederson 2008 онд Франц улсын Лион клубт ирж байжээ. Тэрээр Лион клубт нийтдээ зуу гаруй тоглолтонд оролцоод байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан