Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Баярын үеэр 2000 гаруй цагдаагийн албан хаагч ажиллах нь
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын арга хэмжээг сурвалжлахаар 800 гаруй сэтгүүлч  бүртгүүлжээ. Иймд баяр наадмын үеэр сэтгүүлчдийг хаана байрлуулах, хэрхэн ажиллах нөхцөл боломжийг нь хангах талаараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Уулзалтын эхэнд ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир “Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны хэвлэл мэдээллийн салбар хороод хамтран энэхүү арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулж байна. Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болно. Цагдаагийн байгууллага баяр наадмын үйл ажиллагааг хэвийн явуулах, наадамчин олны амгалан тайван байдлыг  ханган наадах нөхцөлийг бүрдүүлнэ. Баяр наадмын үеэр хэв журмын болон замын хөдөлгөөний зохицуулалт хамгаалалтад нийтдээ 2399 албан хаагч шууд үүрэгтэйгээр ажиллана”  хэмээн ярив.  Түүнчлэн сэтгүүлчдийг мандатныхаа хуваарийн дагуу ажиллахыг сануулсан юм.

Баяр наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд Цэнгэлдэх хүрээлэнгийн төв асрын баруун хойд хаалгаар нэвтрэх аж. Тэгэхдээ ногоон талбайд зөвхөн бөхийн зурагтай дардас даруулсан хэвлэл мэдээллийн ажилтнууд л сурвалжлага хийх эрхтэй гэнэ. Гэхдээ баяр наадмын үеэр иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлдэг асуудал бол замын хөдөлгөөн. Иймд энэ жил нэг замд ногдох замын ачааллыг багасгах үүднээс хэд хэдэн зохицуулалт хийсэн аж. Тухайлбал, баяр наадмын үеэр найман төрлийн 10 мянга 330 тээврийн хэрэгсэлд зөөвшөөрлийн бичиг олгох юм байна. 200 гаруй мянган тээврийн хэрэгслээс 10 мянга гаруйд нь зөвшөөрөл олгоно гэхээр замын хөдөлгөөний ачаалал бага байх нь ойлгомжтой байгаа юм.  А, Б, Д, Ж зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрний урд уулзвараар баруун тийш  эргэх эсвэл ЗЦГ-ын урд уулзвараар гарч Гандангийн гудамжаар тус  тусын  зогсоолд хүрэх нь. Харин Ү, Г зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Зайсангийн гүүрээр зүүн эргэж, Их тэнгэрийн замаар эсвэл Нарантуул ОУХТ-ийн урд уулзвараар Дүнжингаравын урд талын шинэ замаараа чигээрээ нэвтэрч хүрнэ. Дашрамд, баяраар 2000 гаруй цагдаагийн албан хаагч ажиллах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан