Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Тиаго Сильва эцсийн мөчид клубээсээ нүүр бурууллаа
Сүүлийн үед хөлбөмбөгийн ертөнц мөнгөний эргэлт их болж топ зэрэглэлийн тамирчид болон дунд зэргийг клубуудыг баян эрхэмүүд үнэ цохин худалдаж аваад түүндээ аль дэлхийн сор болсон тоглогчдыг мөнгөөр зодож тоглуулах болсон юм. Үүний тод жишээ бол Орос тэр бумтан Роман Абромовичын Челси, баян араб эзэнтэй Манчестэр Сити клубыг нэрлэж болно. Энэ хоёр одоо хоёулаа амжилттай явж байна. Нэг нь лигтээ түрүүлсэн нөгөө нь авч үзээгүй аваргуудын лигийн алтан цомоо өргөсөн. Тэгвэл уг үзэгдэл одоо Англиас хальж Францын дээд лигийн багууд руу орох болсон гэж болно. Үүний эхлэл нь ПСЖ клуб юм. Баян араб эзэнтэй болсон клуб бусдын адил шилдэг тамирчидын араас хөөцөлдөж энэ зуны солилцоо наймааны цонх нээгдсэн цагаас хойш тун идэвхтэй байгаа. Тэд Бразил хамгаалагч Тиага Сильваг худалдаж авсан гэдгээ албан ёсоор зарлалаа. Түүнийг урд нь Милан клубтэйгээ гэрээгээ сунгасан гэсэн мэдээлэл тархаж байсан хэдий ч ийнхүү клубээ солисоноор дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болж байна. Шинэхэн гэрээгээ 5н жилийн хугацаатай байгуулсан бөгөөд жилийн 7,5 сая евро болон 1,5 саяын бонус цалин хүртэх гэнэ. Мөн ПСЖ клуб Миланаас Сильвагийн хамтаар Златан Ибрахимовичыг хамтаар нийт 69 сая еврогоор авсан гэх сураг байна. Хэрэв энэ үнэн бол тун удахгүй тэд дараагийн супер тоглогчоо танилцуулах биз ээ.
0 Сэтгэгдэл
























