Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монголд төдийгүй дэлхий дахинаа үерлэсэн долдугаар сар

Зургадугаар сар дуустал орсон усархаг бороо энэ сард ч мөн үргэлжлэн орох нь. Долдугаар сар дөнгөж талдаа орж байгаа хэдий ч Монголд төдийгүй дэлхий дахинаа үер усны олон гамшиг дагууллаа. Тухайлбал, сарын эхний өдөр Уганда улсад ширүүн борооны улмаас гурван тосгонд хөрсний нуранга болж 18 хүн даруулан нас барж, есөн хүн гэмтэж, олон хүн ор сураггүй алга болсон. Мөн Хятад улсад 50 хүн нас барж, 42 хүн олдоогүй. Үүнтэй зэрэгцэн Энэтхэг улсын зүүн хойд хэсгийн Ассам мужид долоо хоног үргэлжлэн орсон борооны улмаас 79 хүн нас барсан. Гэтэл гурав хоногийн дараа буюу долдугаар сарын 5-нд Энэтхэгт дахин бороо орсноос тус улсын “Казиранга” үндэсний амьтны хүрээлэн үерийн усанд автаж, 440 амьтан үрэгджээ.

Үүний 379 гөрөөс, долоо нь хирс, үлдсэн нь буга байсан аж. Нэг эвэрт амьтдын үзүүлэнгээр дэлхийд гуравдугаарт бичигддэг байсан амьтны хүрээлэн ийнхүү усанд дор хадгалагдан үлдсэн харамсалтай зүйл болсон.
Мэдээж хэрэг, хамгийн олон хүний амь насыг авч одсон үер бол хойд хөршийнх байсан. ОХУ-ын Крымск хотод 171 хүн амь насаа алдаж, 30 мянган хүн гэмтэж, 200 объект эвдэрч, таван мянган байшин живсэн билээ. Сүүлийн 100 жил огт орж байгаагүй аадар бороо хэмээн тус улсын шинжээчид дүгнэжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Японы өмнөд зүгт өнгөрөгч ням гаригт удаан хугацаагаар орсон аадар бороо 26 хүн амийг авч одлоо. Уулнаас их хэмжээний мод унаж, зам хаасны улмаас олон хүнийг  үерийн аюулаас аварч чадаагүй аж. Фукуока арал дээр орших Яме хот тэр чигтээ үерт автаж 3,000 иргэн орон гэргүй болж, 50 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Орон нутгийн цаг уурчид ажиглалтын түүхэнд ийм усан бороо өмнө огт орж байгаагүй  хэмээн мэдэгджээ. Зөвхөн үер гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг тохиосоор. 

АНУ-ын Миссури болон Сент Луис му­жуу­дад бүр 46 хэм хүрч нутаг дэвсгэрийн тэн хагаст тогтоод байгаа хэт халуунаас болж 42 хүн амь үрэгдээд байна. Аагим халууны хажуугаар хүчтэй шуурга дэгдэж 13 хүний амь насанд хүрсэн учир Вашингтонд онц дэглэм тогтоосон. Испа­нид 50 гаруй га талбайг ха­мар­­сан түймрийн улмаас 3000 орчим хүн орон гэргүй бол­сон гэхчлэн гамшигууд үргэлжилсээр. Орос улсын өмнө зүгт болон Японд гарсан то­моо­хон үер усны гамшиг да­хиад болохгүй гэх баталгаа ал­га. Байгалийн сүйрлүүд улам тай­лагдашгүй болж байна. Өдөр бүр шахуу давтагдаж буй энэхүү байгалийн гамшигт үзэгдлүүдээс харахад цаашид тэдгээр нь бүр хэвийн ч болж мэдэх нь. Байгалийн сүйрэл нь дэлхийн унаган төрх байдлыг орвонгоор нь өөрчилнө гэж ОХУ-ын цаг уурын шинжээчид үзэж байна. Зарим нь энэ зууны эцсээр дэлхийн тэнгисийн төвшин дэлхийн дулаарлын улмаас хоёр метрээр нэмэгдэнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. Энэ нь хэдэн мянган хот далайн ёроолд орно гэсэн үг юм. Тэдний дотор Венеци, Санкт-Петербург, Зүүн Өмнөд Ази, АНУ-ын эрэг, Номхон болон Энэтхэгийн далайн арлуудыг нэрлэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан