Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөгт хүрчээ
Манай эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай тэлж ирэв. Тухайлбал, ДНБ хоёр жилийн өмнө 6.4 хувьтай байсан бол өнгөрсөн онд 17.5 хувиар огцом өсөөд буй билээ.  Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар ДНБ 16.7 өссөн дүн гараад байна. Эдийн засгийн энэ хурдацтай өсөлтөө хадгалах, санхүүгийн салбарын тогтвортой байдал чухал хэмээдэг. Өнөөдөр хөрөнгө оруулалт асар их нэмэгдсэн, эдийн засаг жил бүр тэлэх хандлага бий тул үнэт цаасны зах зээлээ хөгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирж буй билээ. Манайд банкны салбар давамгайлж буй тул зээлийн хүү өндөр байгаа. Хэрэв үнэт цаасны зах зээлийг хөгжүүлбэл үйлдвэрлэгч, иргэд аж ахуйн нэгж хямд эх үүсвэрээр хөрөнгө оруулалт татан, нийгмийн баялгийг жигд шударга хүртээх, уул уурхайн баялгаа эргэлтэд оруулах зэрэг олон зам нээгдэнэ.

Тиймээс үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж, зах зээлд оролцогч брокер, андеррейтерүүдтэй хамтран боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьсан. Гэвч уг хууль хараахан батлагдаж амжаагүй байна. Энэ намрын чуулганаар батлагдах байх гэсэн хүлээлт санхүүгийн салбарынханд бий. Мөн Монголын Хөрөнгийн бирж дэд бүтцийн шинэчлэлт хийж буй.

Энэ дагуу Лондонгийн хөрөнгийн биржтэй гурван жилийн хугацаанд хамтран ажиллах болсон билээ. Ингээд энэ сарын эхээр үнэт цаасны арилжаа, хадгаламж төлбөр тооцоо хяналтын орчин үеийн цогц системийг нэвтрүүлээд байна. Одоогоор брокер, диллер, андеррейтер зарим компани банкинд барьцаа хөрөнгө байршуулаагүй тул арилжаанд оролцож чадахгүй байгаа ажээ. Иймд тэдгээр компанийг барьцаа хөрөнгөө хурдан байршуулахыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулаад буй гэнэ. Үүнээс гадна манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсч ирсэн аж. Өнөөгийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөгт хүрчээ. Цаашид ч уул уурхайн компаниудын хувьцаа гарахаар энэ мөнгөн дүн өсөх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан