Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Сүхбаатар аймагт "Барилгын салбарын зөвлөгөөн-2026" эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах уу
Монгол улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадагшаа явуулж алтаа цэвэршүүлэхийн тулд тээвэр, даатгал, хамгаалалт гээд маш өндөр зардал гаргадаг. Учир нь Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай. Тиймээс алт цэвэршүүлэх үйлдвэрийг дотооддоо байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж холбогдох мэргэжилтнүүд үздэг.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Алт-2 хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт металлын сорьцын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа юм.
Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бол 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавиад буй.
Монгол улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадагшаа явуулж алтаа цэвэршүүлэхийн тулд тээвэр, даатгал, хамгаалалт гээд маш өндөр зардал гаргадаг. Учир нь Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай. Тиймээс алт цэвэршүүлэх үйлдвэрийг дотооддоо байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж холбогдох мэргэжилтнүүд үздэг.“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Алт-2 хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт металлын сорьцын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа юм.
Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бол 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавиад буй.
0 Сэтгэгдэл
























