Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрхчүүд хогноосоо салах нь
Баянзүрх дүүргийн Тохжилт үйлчилгээний компани хогны машины дутагдалтайгаас энд тэнд бий болсон хур хогоо цэвэрлэж чадахгүй өдийг хүрсэн. Тэгвэл маргааш тус дүүргийн хороо бүр шинэ хогны машин гардаж авах гэнэ. Машин гардуулах ажиллагаа 12:00 цагд дүүргийн төр захиргааны байранд болох аж. Өнгөрөгч тавдугаар сард “Цэвэр агаар” сангийн санхүүжилтээр тусгай зориулалтын 28 ширхэг хогны машин дүүргүүдэд хуваарилахад Баянзүрх дүүрэг тавыг нь авсан билээ. Үүн дээр хороо бүрийнх нь тоогоор шинэ машин нэмэгдэхээр Баянзүрхчүүд хогтой байх үндэсгүй болно. Өмнө нь машины дутагдал гэх үгээр ам тагладаг байсан ТҮК-ийнхэн одоо техникрүү бурууг нялзаахгүй байлгүй дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан