Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
ТӨСВИЙН ЗАРЛАГАА ТАНАХГҮЙ БОЛ ИНФЛЯЦ БУУРАХГҮЙ
Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй хэвээр. Европын төв банк инфляц, эдийн засгийн савлагаанаас сэргийлж, бодлогын хүүгээ бууруулж нэг хувьд барьсаар ирсэн.
Гэвч саяхан бас л бууруулж, 0.7 хувь болгосон ажээ. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт саарах хандлагатай тул түүхий эдийн эрэлт багасч, үнэ хямдрах болжээ.  Хэрэв түүхий эдийн үнэ огцом хямдарвал манай эдийн засагт хямралын салхи сэвэлзэж, орлого хумигдах нэг үндэс болно. Үүнээс гадна эдийн засаг халсан, инфляц өндөр байгаа нь макро эдийн засгийн тогтворгүй байдал улам гүнзгийрэх магадлал тун өндөр гэнэ.

Иймд Дэлхийн банкнаас банкны системийн тогтвортой байдлыг хангах, төр засгийн зардлыг хумих, төсвөөс га­дуурхи санхүүжилтийг хяз­гаар­лах ёстой хэмээн анхааруулсан. Товчхондоо, илүү зардлаа багасгаж, үрэлгэн загнахгүй байхыг өгүүлсэн хэрэг ажээ. Он гарснаас хойш инфляц өсөх график заасаар ирсэн. Инфляц ингэж өсгөж буй гол эзэн нь махны үнэ.  Сүүлийн хэдэн жилийн дунджаар тооцвол өдийд нэг кг мах 3000-5000 төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл аль хавар тогтсон 6000-9000 төгрөгөөс буурсангүй. Тухайлбал, 15-20 кг махны гарцтай хонь 80-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Хоёр жилийн өмнө махны ийм гарцтай хонь 40-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Эндээс үзэхэд, үнийн хөөрөгдөл хэрхэн газар авсныг харж болно. Тийм ч учраас инфляц буурах янз алга. Харин ч халуурсан эдийн засаг, өндөр инфляцад монголчууд дасч орхижээ.
Статистикчдын судалгаагаар инфляц 14.7 хувьд хүр­лээ. Зарим эдийн засагчийн тооцоогоор инфляц 20 хувьд хүрсэн үзүүлэлт ч гарч байгаа. Монголбанк инфляцыг бууруулж, 10 хувьд хүр­гэ­нэ гэсэн зорилт тавьсан. Ха­рин өнөөдөр буурах бус өсөх чиглэлд байгаа. Үүнийг бэ­лэн мөнгө тараалт, төсвийн тэлэл­тээс болсон хэмээн тайл­бар­ладаг. Төв банк эрэлт буу­руулах, зээл хязгаарлах, инф­ляц барих үүднээс бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмэг­дүүлж, 13.25 хувьтай болгосон. Үүний үр дүнд оны эхнээс 60 хувиар өссөн банкны зээлийг хязгаарлаж чаджээ. Цаашид бод­ло­гын хүүг нэмэгдүүлэх бо­ломж бий. Гэвч инфляц буу­руу­лахад төдийлэн нөлөөлөхгүй хэмээн зарим эдийн засагч үзжээ. Учир нь, төсвийн тэлэлтийг хумих, зардал бууруулахгүйгээр мөнгөний хатуу бодлого үр дүнгээ өгөхгүй хэмээн үзэж буй юм. Үндэсний статистикийн хороо­ны судалгаагаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэн төлөгдөх зээлийн хэмжээ оны эхний хагас жилийн байдлаар 2930.1 тэрбум төгрөгт хүрсэн аж. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал, 56.8 хувиар өссөн байна.

Манай улсын төсвийн зарлага орлогоосоо хэт давсан судалгаа тооцоо бий. Жишээлбэл, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зарлага 32 өссөн байхад орлого нь 21 хувьтай гарсан байна. Өөрөөр хэлбэл, орлогоосоо илүү зарлагатай гарсан гэсэн үг. Иймд жил бүр төсвийн алдагдал өсч эдийн засгаа халааж буй хэрэг. Дэлхийн банкны эдийн засагчид манай улсын төсвийн алдагдлыг  энэ оны хагас жилийн байдлаар ДНБ-ий 6.1 хувьд хүрсэн гэж тооцов. Энэ нь сүүлийн хоёр жилд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Төсвийн тогтвортой байд­лын тухай хууль ирэх оноос эхлэн хэрэгжинэ. Уг хуульд төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байхаар заасан. Гэтэл одооноос зарлагаа багасгаж, төсвийн хатуу бодлого баримтлахгүй бол дээрх хуульд заасан хэмжээнд алдагдлаа барьж чадахгүйд хүрнэ хэмээн Монголбанк, Дэлхийн банкны эдийн засагчид анхааруулж буй юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан