Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Тэтгэвэр олголт, тогтоолтод 1.1 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрчээ

Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах хоёр дахь аян эхэлжээ. Тэгэхдээ уг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нарийвчилан тогтоох аж. Эхний шалгалтаар 10 төрлийн зөрчил илэрчээ.  Үүнд:

-Үндэслэлгүй хуурамч баримтаар тэтгэвэр тогтоолгосон 403 сая, 

-Тэтгэвэр тогтоолгох шимтгэл төлж ажилласан хугацааг нь буруу тооцсон 154.2 сая,

-Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон жилийг буруу нэмж 153.8,

-Хуулийн зүйл заалтийг буруу хэрэглэсэн 158.2,

-Тэтгэвэр толгооход баримталсан материалыг мэдээлийн санд буруу шивж оруулсан 136 сая,

-Засгийн газраас тогтоосон этгэврийн нэмэгдэлийг буруу тооцсон 22.2 сая,

-ЭМЯ, ХНХЯ хамтарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг хэрхэн тогтоосоныг уг аяны хүрээнд шалгаж байна. Ингээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг мэдээллийн санд буруу оруулсан 15.3 сая, 

-Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн мэдээллийг мэдээллийн санд буруу шивж оруулсан 10.5 сая,

-Тэтгэвэр олголтод 94 сая төгрөгийн зөрчил тус тус илэрчээ.

Бусад төрлийн зөрчил 26.6 сая төгрөг зөрчил. Ингээд нийт дүнгээрээ нэг тэрбум 173.8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна итгэмжлэлээр тэтгэвэр авдаг байсан 14700  орчим хүний гүйлгээг нэг бүрчлэн шалгав. Гэтэл тэдний 10 мянга нь итгэмжлэлээр тэтэгвэр авч байгаагаа нотолжээ. Үлдсэн 4700 хүний гүйлгээг нь шалгаж буй юм. Өөрөөр хэлбэл эдгээр гүйлгээ нь итгэмжлэлээр тэтэгвэр авч буйгаа нотолж чадалгүй гурван сар болсон байна.  Үүнийг дундаж тэтгэврийн хэмжээгээр тооцоод үзвэл 18 орчим тэрбум төгрөгийн асуудал үүсээд байгаа аж.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан