Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах ”Сервис Центр” төслийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр”-ийг барьж байгуулах, төлөвлөлт, шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн  баасан гарагт ээлжит хуралдаанаа зохион байгууллаа.

Тус хуралд ажлын хэсгийн ахлагч БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Нийслэлийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг болон бусад гишүүд оролцсон юм.

Энэ үеэр нийслэлийн ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү хэлсэн үгэндээ “Сервис центр бол иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, ус болон дулаанаар хангах төсөл юм.  Эхний ээлжинд БХБЯ, нийслэл, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг эхлүүлж, жишиг төвийг барих хэрэгтэй. Бидний туршлага судалсан орнуудад ус, дулаанаа шийдчихсэн тохилог хаусанд амьдардаг иргэд олон байдаг нь  ажиглагдсан. Гэр хороололд тийм л орчинг бүрдүүлэхийн тулд   Сервис центр төслийн ажлыг хурдан эхлүүлэх хэрэгтэй байна.” хэмээлээ.

“Бичил дэд төвийг барьж байгуулах, төлөвлөлт, техник шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг" тус  хуралдааны үеэр

    Гэр хорооллын суурьшлын бүсэд бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжтай бичил дэд төв барьж, байгуулах ажлын ТЭЗҮ  байгуулах,
    “Бичил дэд төв” барьж байгуулах ажлыг зохион байгуулахдаа Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн ажлын уялдаа холбоог ханган ажиллах, төслийн удирдах хороо, төслийн нэгжийг хууль журмын дагуу байгуулах
    Ажлын хэсэгт орсон мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, тэдэнд нэгдсэн цогц ойлголтыг өгөх зэрэг шийдвэрийг гаргасан юм.

Ирэх сарын 16,17-ны өдрүүдэд БХБЯ нь “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Сервис Центр” төслийг илүү өргөн цар хүрээтэйгээр иргэдэд танилцуулахаар боллоо. Энэ өдөрлөгт Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран оролцох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан