Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
А.Цэдэнсодном: Чөлөөтийнхөн олон улсын төвшинд бэлтгэлээ хангаж байна
Зуны ХХХ буюу  Лондонгийн олимп эхлэхэд дөрөв хоногийн хугацаа үлджээ. Манай улсын хувьд нийт 29 тамирчин олимпын наадамд хүч үзэх болж тамирчдын түрүүч нь тус хотыг зорьсон. Монголын чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн тамирчид Лондонгийн олимпод эмэгтэй бүтэн багаараа буюу 48кг, 55кг, 63кг, 72 кг-д, эрэгтэйчүүдийн 55кг, 74кг, 84кг, 120кг-д олимпын эрх хүртсэн. Шигшээ багийн тамирчид Найрамдал зусланд зургаан шинэхэн дэвжээ бүхий спорт төвд бэлтгэлээ базааж байгаа. Манай сурвалжлах баг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодномтой ярилцлаа.

-Хэдхэн хоногийн да­раа маш хариуцлагатай цаг үе ирэхх гэж байна. Чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хэр сайн хангагдаж байна вэ?
-Бэлтгэл сургуулилт сайн, хэвийн байна. Дөрвөн жилийн хугацаанд бэлдсэн бэлтгэл сургуулилтынхаа үр шимийг харах, шалгуулах торгон үе ирж байна даа.

-Шигшээ багийн тамир­чид хэзээ эх орноосоо мор­дох вэ. Болгар улсад тав хоног саатаад, цаашаа Лондонг зорино гэж сонссон?
-Энэ  сарын сүүлээр явна.  Лондонгийн цаг агаар, цагийн зөрүү нь ойролцоо учраас Болгар улсад тав хонох болсон. Түүний  дараа олимпын нийслэл Лондонг зорино.

-Бэлтгэл сургуулилтыг ажиглахад Япон улсаас ирсэн  эмч сувилагч харагдаж байна билээ?
-Холбооны үйл ажил­лагаатай л салшгүй холбоотой. Бид  аль болох л боломжтой нөхцөл байдал юу байна, түүнийг судалж хичээж ажиллаж байна. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид олон улсын төвшинд бэлтгэл сургуулилтаа хангаж  чадаж байгаа. Дагвадорж аварга маань Япон улсаас эдгээр илээч нарыг тамирчидтай ажиллуулахаар авчирсан юм. Тамирчдын тохой, өвдөг барих нарийн мэргэжлийн илээч нар. Манай илээч бариачид ч гэсэн эднээс суралцах зүйлээ суралцаад л туршлага солилцоод ажиллаж байгаа.

-Бэтгэлийн шинэхэн заал танхимтай болсон нь үнэхээр цаг  үеэ олсон алхам болж?
 -Манай чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын хорооноос хамтраад хичээж байна. Бидний хүсч хүлээж байсан бэлтгэлийн төв. Манай холбооноос гадна энэ төвийг барихад олон хүний сэтгэлийн дэм орсон юм. Гар бие оролцоогүй хүн цөөхөн байх шүү. Бүгд л нэг санаа зорилгод нэгдэж чадсан.

-Олимпод оролцох бэлтгэл сургуулилтыг нь хангах тамирчдаас гадна бусад спорт хороодын тамирчид ч бэлтгэл хийж байна. Дараагийн Ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид мөн энд байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Олимпын бэлтгэлд гарна гэдэг тамирчин хүнд маш том алхам. Хэчнээн өөрөө олимпод оролцохгүй ч гэсэн цуг бэлтгэл сургуулилтаа хангаж, ур чадвар, хүчний бэлтгэлийн хувьд ч сайжирч  байна.

-Эмэгтэй шигшээ багийн хувьд бүтэн багаараа буюу дөрвөн жинд олимпын наадамд оролцоно. Өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн манай тамирчдаас бусад орны тамирчид эмээж, нөгөө талаар манайхан илүү их хариуцлага үүрч байна?
-Шигшээ багийнхан маань дор бүрнээ үүргээ ухамсарлаж явах хэрэгтэй. Зөвхөн эмэгтэй тамирчид гэлтгүй эрчүүд ч ялгаагүй.

-Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн сонгон шалгаруулалт жаахан асуудалтай болсон хэмээн гадуур яригдсан байна?
-Олимпын эрх чинь тухайн улсад өгсөн эрх. Тиймдээ ч сонгон шалгаруулалт явж шийдсэн асуудал. ОХУ ч гэсэн 63 кг-ын тамирчдадаа мөн л сонгон шалгаруулалт явуулж саяхан шийдсэн байна билээ. Нэгэнт гарсан шийдвэрийг хэтэрхий асуудал болгох нь дэмий санагдах юм.

-Лондонгийн олимпод оролцож буй цөөн хэ­дэн тамирчны нас нь нэлээн явчихлаа. Эдгээр тамирчны дараагийн үеийг хэрхэн бэлтгэдэг юм бэ?
-Жин болгонд залуучууд хүч түрэн гарч ирж байна. Цугларалтын төвтэй болсон гол зорилго маань энэ шүү дээ . Тэдний амжилт наашлах болно. Хамгийн гол нь залуу үеэ  л бэлтгэх  хэрэгтэй.

-Манай улсад “Mongolian open” цомын тэмцээн болсон нь  тамирчдад ихээхэн дөхөм болж байх шиг. Олон улсын тэмцээн урал­даанд оролцох та­мирч­дын ур чадварт ихээ­хэн  нөлөөлдөг гэж сонссон?
-Тэгэлгүй яахав. Хэдий олон тэмцээнд оролцоно, тэр хэрээр тамирчдын ур чадвар дээшилдэг. Чөлөөт бөхийн спортоор тууштай хичээллэж буй хүүхэд залуусаа аль болох л олон улсын тэмцээн уралдаанд олноор хамруулж байх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан