Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Баянхонгор аймагт бага олимп болно
2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм.

“Баянхонгор бага олимп-2008”-ын “Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриа биеллээ олж “Бээжин-2008”-аас монголчууд анх удаа олимпийн аваргатай болж байв. Энэ удаагийн бага олимпийг ирэх сарын 10-12-нд буюу Лондоны олимпийн сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна.

Энэ удаа Баянхонгор аймгийн 20 сум, 9 багаас спортын 28 баг 756 тамирчин 9 төрлөөр  гурван хоног өрсөлдөх юм байна.

Чөлөөт бөх, жүдо, хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөл тус бүрд 1, 2, 3 дугаар байрын эздийг тодруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрын эздийг мөн шалгаруулах юм байна.

Энэ жилийн олимпийн бэлгэ тэмдгийг уламжлал ёсоор говийн мазаалайг болгохоор болжээ. Энэ жилийн бага олимпийн онцлог нь тус аймгийн сум бүрээр олимпийн бамбарыг аялуулах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан