Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Ирэх сард шатахууны үнэ инфляц хоёр уралдаж мэдэх нь
Шатахууны үнэ дахиад л хэрүүлийн алим өнхрүүлж мэдэх нь. Учир нь, ОХУ-ын “Роснефть” компани энэ сарын эхээр шатахууныхаа үнийг нэмсэн. Өөрөөр хэлбэл, А-80 бензин 41, АИ-90 бензин 21, дизелийн түлш 30 ам.доллараар тонн тутамдаа өссөн.  Урд нь манай улс нэг тонн шатахуунаа 1100-1200 ам.доллараар авч байж. Үнэ нь нэмэгдсэнээр 1121-1230 ам.доллар болох юм. Гэвч энэ сард урд нь хийсэн гэрээ хэлэлцээр хэвээр учраас одоохондоо нэмэгдсэн үнэтэй шатахуун авахгүй байгаа аж. Харин ирэх сараас шинээр тогтоосон үнэ үйлчлэх бололтой. Тэгэхээр манайд нэг литр шатахууны үнэ  нэмэгдэхгүй гэх баталгаа алга. Тус компани техник, технологио шинэчилж буйгаас үйлдвэрлэлийн хэмжээ нь буурч, мужийнхаа хэрэгцээг хангаад, манайд илүүчилж байгаа гэдэг. Нөгөө талаар, бүтээгдэхүүнийхээ үнэ нэмж гаргаж буй нь гаргасан зардлаа шингээсэн байж болох юм. Газрын тосны мэргэжилтнүүд ОХУ-д үйлдвэрлэсэн шатахууны октан өндөр боловч хорт хийн хаягдал нь их байдаг. Дэлхийн стандартад нийцдэггүй хэмээдэг. Иймээс газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх шаардлага тавих болжээ. 

Ирэх сард шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар тодруулахаар Газрын тосны газраар оров.  Гэвч, үүнд хариулт өгөх хүн байсангүй. Өглөө 09 цаг 20 минутын үед очоод 10 цаг болтол хүлээсэн ч мэдээлэл өгөх эрх хэмжээний албан тушаалтан ирээгүй. Сүүлд нь, уг агентлагын Газрын тосны бүтээгдэхүүний алба руу утас цохилоо. Гэтэл нэгэн эрэгтэй харилцуур авч “Шатахууны үнэ нэмэгдэхгүй” хэмээн үгийн солиогүй хариулаад утсаа тасалсан юм. Шатахуун импортлогчдын агуулахад манай улсын 20 хоногийн хэрэглээ нөөцөнд байдаг. Дээр нь, авахаар захиалсан шатахуун нь хойд хөршөөс байнга ачигдаж байдаг тул ямартай ч хомсдолд орохгүй нь. Харин жижиглэнгийн үнэ нь яах бол гэсэн эргэлзээ арилсангүй. Учир нь, Газрын тосны дарга нар, мэргэжилтнүүд хэдийгээр “Үнэ нэмэгдэхгүй” хэмээн хариулдаг ч импортлогчид нэмэхээс өөр арга алга даа хэмээн литр шатахууны үнийг дор хаяж 20-30 төгрөгөөр өсгөчихдөг зантай. Хамгийн сүүлийн жишээ нь, оны эхэнд шатахууны үнэ өсөхгүй гэж байсан ч импортлогчид ам.долларын ханш чангарсан тул алдагдалд орлоо хэмээж Гаалийн болон Онцгой албан татвараас чөлөөлүүлсэн. Гэвч хэд хоногийн дараа литр шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн билээ. Ингээд мөн л бөөн маргаан дэгдсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шатахуун импортлогчдыг  буруутгаж, шатахууны үнийг үндэслэлгүй нэмлээ гээд 10 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байв. Хэсэг хугацааны дараа эл торгууль буурсаар “өр цайрч” импортлогчид хожоод өнгөрсөн.

Сүүлийн жилүүдэд татвар бууруулах замаар шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч ирсэн. Одоо үнэ зохицуулах татвараа тэглэсэн тул авах арга хэмжээ дууссан гэсэн үг. Тэгэхээр жолоо цулбуургүй болсон шатахууны үнэ хэвийн байх эсвэл нэмэгдэх хоёр л зам байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн, хойд хөрш бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн өнөө үед эхний зам нь тийм ч тод бус юм. Хэрэв шатахууны үнэ нэмэгдвэл инфляцыг дахиад л сумлаж орхино. Махны үнийн хөөрөгдлөөс болж, өнөөдөр инфляц 15.1 хувьд хүрээд буй. Монголбанкны судалгаагаар он гарснаас хойш хүнс, ундаа, усны  үнэ 67.4, хувцас бөс бараа, гуталынх 12.4 хувиар нэмэгдсэн нь инфляц огцом өсөхөд гол үүрэг гүйцэтгэжээ. Эдүгээ литр шатахууны үнэ нэмэгдвэл инфляц дахиад л дээш тэмүүлнэ. Энгийн жишээ татахад, тээвэрлэлтгүй бараа бүтээгдэхүүн гэж үгүй билээ. Иймд ирэх сард шатахууны үнэ монголчуудын халаасан дахь тав, арван төгрөгийг хумслах уу, болих уу гэдгийг шийдэх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан