Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
ПОЛЬШ УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДИЙН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Монголын оюутны спортын холбооны урилгаар Польш улсын оюутны спортын холбооны төлөөлөгчид 2012 оны 07 сарын 24-28-ны өдрүүдэд манай улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийн тэргүүнээр Польш улсын Вроцлав хотын дарга Рафал  Дуткевич ирж байгаа бол бүрэлдэхүүнд нь Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Мариан Дималски, Вроцлавын хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Чеслав Адамски, Аялал жуулчлалын агентлагийн дарга Хенрек Крусзински, хотын даргын спортын зөвлөх Збигниев Корзениовски, Польшийн оюутны спортын холбоо, “Klub Srodowiskowy” Akademicki Zwiazek Sportowy-ийн удирдах зөвлөлийн гишүүд Илиас Филипидис, Х.Станислав нар оржээ.
Төлөөлөгчид нийслэлийн засаг дарга Б.Баатарзоригт болон хотын цагдаа, аялал жуулчлал, хот төлөвлөлт, спортын газрын дарга нартай өөрсдийн ажлын чиглэлээр уулзалт хийх юм.
Түүнчлэн Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалантай хамтран ажиллах гэрээ байгуулж, хоёр орны оюутны спортын байгууллагынхан харилцан туршлага солилцох, их дээд сургуулийн спортын үйл ажиллагаатай танилцана. Мөн төлөөлөгчид хөдөө орон нутагт аялах хөтөлбөртэй юм.
Польшийн төлөөлөгчид 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 5 сард Монголын оюутны спортын холбооны шугамаар ажлын анхны айлчлалаа хийж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан