Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
100 мянган айлыг төр дангаараа орон сууцжуулах уу
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зарлагдаад багагүй хугацааг үдэж буй. Энэ хүрээнд зээл олголтыг Төрийн болон Капитал банк хариуцахаар болсон. Гэвч Сангийн яамтай гэрээгээ тохиролцож чадаагүй нэрээр өдгөө Төрийн банк олгож байгаа нь нэлээн дугаарлалт үүсгээд зогсохгүй иргэдийг ч бухимдуулж байна. Ачаа үүрэлцэнэ хэмээсэн Капитал банк яагаад өнөөг хүртэл зээл олгохгүй байгааг Зээлийн газрын дарга А.Гэрэлмаагаас тодруулахад “Манай талаас наадмын өмнө Сангийн яаманд гэрээнд тусгах саналаа өгсөн. Одоо хүртэл сураг алга. Сонсох нь ээ, Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг зээл олгох арилжааны банкыг сонгоно гэсэн юм билээ. Тэгээд тэр шийдвэрийг нь хүлээгээд байна” гэв. Ямартай ч тус банкинд эл хөтөлбөрийн хүрээнд байр авна гэсэн 400 гаруй иргэний хүсэлтийг Төрийн банк руу шилжүүлсэн гэлээ. Тэгэхээр төв төвхнөхсний “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн зээлийг төр дангаараа юу эсвэл арилжааны банкуудтай үүрэлцэх гэдэг нь тодорхой болох нь.
0 Сэтгэгдэл
89108
ЧАДАХГҮЙ ШҮҮ
2012.11.03
























